0
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад өчигдөр (2024.11.07) баяр хүргээд, Бүгд найрамдах намаас сонгогдсон ерөнхийлөгчтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Д.Трампыг сонгуульд ялсны дараа анх удаа мэдэгдэл хийхдээ, өнгөрсөн долоодугаар сард Пенсильвани муж улсад болсон цуглааны үеэр амь насанд нь халдахыг оролдох үеэр өөрийгөө жинхэнэ эр хүн гэдгээ харуулсан хэмээн В.Путин онцолжээ.
"Миний бодлоор тэр өөрийгөө эр хүн шиг зоригтой, зөв байдлаар харуулсан. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэе" гэж В.Путин Сочи хотод болсон Валдай клубийн уулзалтын үеэр хэлсэн байна. Сонгуулийн суртачилгааныхаа үеэр Украины тухай, мөн Орос, Америкийн харилцааг сэргээх талаар Д.Трамп зүй ёсоор анхаарал хандуулах ёстой үг хэлсэн гэж В.Путин онцлон тэмдэглэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол 24 цагийн дотор Украинд энх тайван тогтоож чадна гэж Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байсан ч Дэлхийн II дайнаас хойших Европ дахь цэргийн хамгийн том мөргөлдөөнийг хэрхэн зогсоох гэж байгаагаа дурдаагүй юм. Хэрэв Д.Трампаас уулзалт хийх санал гаргавал яах вэ гэсэн асуултад В.Путин Д.Трампын засаг захиргаа хүсвэл харилцаагаа сэргээхэд бэлэн, Трамптай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ. Орос улс АНУ-тай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа ч “бөмбөг одоо Вашингтоны талд байна” гэж В.Путин онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Хятад улс Оросын "холбоотон улс" гэдгийг мөн онцолсон байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Хуваалцах:
МӨНГӨ МЭДДЭГ сайд С.Батдөлийг амралтын газар амрааж байна гэв
2 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монголбанк өнгөрсөн сард 281 кг үнэт металл худалдан авчээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-наас өмнө бүртгүүлж буцаан олголтоо авна
18 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Бог малын мялзан өвчний тархвар зүйн системийн төв азийн орнуудын бүсийн уулзалт болж байна
28 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Найдалаа: Би П.Наранбаяр сайдыг цохиогүй, санамсаргүй хөмсөг нь гэмтчихсэн
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н 2024 оны үлдсэн ногдол ашгийг энэ сард олгоно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Дэлгэрсайханы ашиг сонирхол нүүрсний экспортод тушаа болж байна, Ерөнхий сайд аа
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Бие даалтын 7 хоног”-ийг үр дүнтэй хэрэгжсэн гэж үзжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчний 220 тохиолдол батлагджээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“UB food” фестиваль энэ сарын 8-14-нд төв талбайд болно
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Энэ сард ажиллах боомтуудын цагийн хуваарь
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ байршлууд
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дөрөвдүгээр сарын сүүлээр салхи шуурга, хур тунадас ихтэй байна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн талаар хэлэлцэж байна
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт 13 градус дулаан, багавтар үүлтэй
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.