0
Огноо2024-11-04
“Сохор нохой чимээгээр, соотон халтар дүйвээнээр” гэж ямар нэгэн үйлийн учрыг ололгүй бусдыг аялдан дагах, муу сайныг ялгах мэдлэг чадваргүй, салхины аясаар даган намирах гэсэн санаа бүхий хэлц. Монгол хэлний баялаг үгийн санд энэ байтугай л юмсыг төлөөлүүлэх үг бий.
Цөөнгүй хүн нэг талдаа асуудлыг яг үнэн, шударга хэлж буй мэт олон нийтэд харагдуулж нөгөө талд “ашгүй нэг дуугарах сэдэв олдлоо” гэх аятай авирлах болжээ. Үүнийг нь эрх баригчид, асуудал таригчид ашигтайгаар эргүүлээд ч сурчихсан бололтой. “Асуудлыг асуудлаар намжаах” гэж түмний дунд зүгээр ч нэг үг тараагүй. Эргэн сануулах үйл явдал нэлээд их учраас ганц нэгхэн жишээг л дурдъя.
Талбай дээр углааш, халаадтай гарч ирээд ард түмнийг уриалав. Түүнийг ч дагалдан ард түмэн хэдэн зуугаараа жагсаж аваад тухайн үеийн ерөнхий сайдыг унагаасан. (Ашгүй дэргэдүүр нь хүн сэм зөрж өнгөрөхийг чагнаад учир зүггүй хуцав. Яг ийм халтар нохой гэрийн хаяанд нэг л хуцахад адилхан соотон ноход шуугилддаг билээ) Гэтэл эдгээр соотон халтрыг хэн нэгэн өөрийнхөө ашигтай үйлд зориулан суллахдаа суллаж, уяаг нь чангалахдаа чангалж байдаг аж.
Дээр дурдсанчлан тэдгээрийн төлөөлөгч нь А.Отгонбаатар. Улс төрийн нам эвслийн харьяалалгүй болсон түүнийг хэрхэн хөрөнгөжсөн, хэнд хамааралтай тухай мэдээ хаа сайгүй бий. Чухам сүүлийн үед нэлээд асуудлыг уриалан толгойлж энд, тэндгүй бүртэлзэж яваа нэгэн. Түүнийг дагалдах олон ч хүн бий юм билээ.
2022 онд талбайг тойрон гороолж, “УИХ-ын гишүүнийг 200 болгоё” гэж орилж явсан хүн шүү дээ. Тэгээд бүр “би МАН, АН алийнх нь ч цүнхийг бариад улс төрд орчхож чадна, гэхдээ тэгэхгүй” гэж байлаа. Харин өнөөдөр бид 126 гишүүнтэй, улсын төсвийн урсгал зардал гэж утгаа алдаж байгаа.
Саяхан даа, замын хашлагыг боржин чулуугаар сольж хотын замыг энд тэндгүй хуулж, хийхдээ хийж, самрахдаа самарч байсан үе. Мөн тэр үед Боловсролын сайд нэгэн санаа олж түүнийгээ хэрэгжүүлснээр салбартаа шинэчлэлт хийх гэж оролдож байв. Түүнийг нь анзаарсан нэг хүн өнөөх л сурсан зангаараа гарч ирээд “өндөгдөөд” авав. Мэдээж түүнийг дагаад л бусад нь ашгүй ажилтай боллоо, дуугарах юм гараад ирлээ гэх шиг шуугилдана шүү дээ.
Хэдхэн хоногийн өмнө цахилгааны үнэ тарифын тухай асуудал хөндөгдлөө. Төдийгөөс өдий хүртэл нам жим хийх ажилгүй сууж байсан өнөөх “соотон халтрууд” гэнэт нүд нь сэргэж, хэл амаа билүүдсээр сүрийг үзүүлэн төв талбай дээр гарч ирлээ. Тэгээд л ойр хавийнхаа нэгнийг даллаж, нэгдэхийг уриалж байлаа. Энэ үйлдлийг харахад эсэргүүцэх асуудал мөн ч гэлээ дуулиан шуугианаар амь зуудаг хэдэн хүнийг л хөөрөгдсөн хэрэг болоод өнгөрдөг, тэгээд асуудлыг мартдаг хэв маяг бараг тогтох нь ээ.
Нэр дурдсан А.Отгонбаатар ч бус өөр олон хүн, нэгдэл, Төрийн бус байгууллага бий. Чухам эрхэлсэн ажил нь тодорхойгүй, хэрхэн хөрөнгөжсөн нь мэдэгдэхгүй хэдэн нөхөд улсын хөгжилд ганц ч дусал нэмэлгүйгээр ямар нэгэн дуулиан гарахыг хүлээгээд л хэвтэж байдаг гэсэн үг шүү дээ. Тэгээд өчүүхэн л дуу чимээ гарвал дуу дуугаа авалцан, “хуцаж” гарна. Зөв ч бай, буруу ч бай. Амнаасаа унагадаг үг нь харин “Ард түмэн” гэж эхэлнэ. “Хэцүү байна шүү дээ, ард түмэн үнэхээр хэцүү байна. Бид тэмцэх ёстой, тэмцэхгүй бол мөхнө” гэж л ярьдаг. Энэ үгээ харин ч нэг сайн цээжилсэн байгаа юм.
Гэхдээ ард түмэн тийм ч тэнэг биш. Одоо тэдгээр “соотон халтруудыг” тоохоо ч больсон шүү дээ. Уриа лоозон, туг далбаа баахныг хэвлүүлж, жигдэрч аваад л талбай дээр гараад ирнэ. Санхүүжилт олдож л байна. Сохор нохой ч бай, соотон халтар ч бай тэдэнд бас эзэн гэж байх шиг байгаа юм. Харин жалганы цаанаас дуугаа авалцан “хуцалдах соотон халтруудыг” иргэд жаахан зайнаас ажиглаж байна. Заавал эдгээрийг хөөргөчихгүйхэн шиг гэрт ороод асуудал, шийдлээ ярилцаж болох л байх. Эд нартай, эд наргүй ард түмэн хэлэх юмаа хэлж, хөдлөх үедээ хөдлөх л учиртай.
Хуваалцах:
ДХИС-ийн машинаар урсгал сөрж, эхнэр хүүхдээ хүргэж өгчээ
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах нь ЗҮЙТЭЙ гэж үзлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Нандинболор: Цоо эрүүл хүүг маань зүрх судасны өвчтэй, бөөрний өрөвсөлтэй гэж дүгнэсэн
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбаатар-Хочиминь чиглэлийн шууд нислэг арванхоёрдугаар сард эхэлнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх төвийг нээлээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Вьетнам улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжихээ илэрхийллээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: "Өгөгдлийн интеграци: ХУР & ДАН шийдэл" уулзалт зохион байгуулна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг хэлэлцэнэ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн рейтинг өсөж, УИХ, Ерөнхий сайдынх буурсаар байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.