0
Огноо2024-11-12
“Inlay” салоны хумсны артист С.Ихбилгүүнтэй ярилцлаа. Түүний хувьд дунд сургуулиа төгсөөд барилга дээр ажиллаж, үсчин хийж байсан ч биед хөнгөн ажил олж хийхийн тулд нэг жилийн хугацаанд хумсны артистаар суралцжээ. Энэ хугацаанд түүнд шантрах үе олон байсан аж. Гэвч тууштай хичээсний үр дүнд хүссэн ажлаа хийн ирээдүйд дэлхийн хэмжээний салоныг эх орондоо үүсгэн байгуулж, гоо сайхны ертөнцөд шинэ өнгө төрх нэмэх хүсэл өвөртөлж яваа нэгэн юм.
-Хэзээнээс, яагаад маникюрчин болсон юм бэ?
-Дунд сургуулиа төгсөөд их сургуульд оролгүйгээр ажил хийж явж байгаад одоо маникюр гэдэг мэргэжлийг сонгоод тууштай ажиллаж байгаа.
Багадаа “мөрдөгч болъё, цэргийн амьдралаар амьдарна” гэж боддог байсан. Яагаад гэвэл манай өвөө цэргийн хүн байсан. Тийм болохоор төрийн хүн болно гэж маш их боддог байсан. Тэгээд амьдралын эрхээр санаа бодол өөрчлөгдөөд маникюр луу уусаад орчихсон.
Хамгийн анх үсчин хийж байгаад Их дэлгүүр дээр багшийнхаа салон дээр очсон чинь дандаа бүтээлүүд, цом, сертификат гээд битүү өрөөстэй сувинерэн дэлгүүр шиг их бүтээлүүдтэй газар байсан. Би өөрөө сонин содон юманд дуртай болохоор анх хумсан дээр ийм юм хийдэг юм уу гэж татагдаад, би чадах болов уу гэж бодсон. Тэгээд чадна гээд л энэ мэргэжил рүү орчихсон.
Барилгын ажил их хийдэг байсан. Хар бор ажил их хийдэг байж байгаад л ядраад “би зүгээр л суудаг ажил хийдэг юм уу даа” гэж боддог байсан. Эцэст нь одоо яг тийм ажлаа хийж байна.
-Анх эхэлж хийж байхад шантрах үе байсан уу?
-Маникюр хамгийн анх эхэлж байхад шантрах үе маш олон байсан. Чадвараа хөгжүүлье гэхээр үйлчилгээ авахгүйгээр ажил дээрээ зурж суугаад маш их цаг хугацаа зарцуулна. Тэгээд хүнээ авъя гэхээр болж өгдөггүй. Аль цагаар нь чадвараа сайжруулаад, аль цагаар нь хүнээ авах вэ гээд. Орлогогүй үедээ их шантардаг байсан. Зурж сурахын тулд нэг жил зарцуулсан.
“Чи ингэчихлээ, тэгчихлээ, өвдөөд байна” гээд л хүмүүс их загнана. Мөнгөө төлж үйлчлүүлж байгаа хүмүүс чинь их ааштай. Эрэгтэй хүн дээр илүү аашлаад байдаг юм болов уу гэж хамгийн анх санагдаж байсан.
-Анимийн дүрүүд их зурдаг харагдсан. Аль төрлийн дүр дээр илүү их ажилладаг вэ?
-Анимийн дүрүүд зурахдаа би дандаа хүмүүсийн дургүй, үзэн яддаг дүрүүдийг буюу муу талуудыг нь илүү их зурах дуртай. Гэхдээ хажуугаар нь бас сайн талуудаа зурна. Одоо илүү муу дүрүүдийг зурж, бүтээлүүдээ хийнэ гэсэн бодолтой байдаг.
-Хэр хугацаа зарцуулдаг вэ?
-Нэг хумсан дээр зураг зурахад 30 минутаас нэг цагийн хугацаа зарцуулдаг.
-Багадаа ямар мөрөөдөлтэй, ямар зан араншинтай хүүхэд байсан бэ?
Багадаа хүнтэй нийлж яваад байдаггүй их дотогшоо хүүхэд байсан. Гэртээ анимаа үзээд л зурах гэж оролддог байсан. Яг зурдаг байгаагүй.
Манай ээж ТҮЦ ажиллуулдаг байсан юм. Тэгээд тэр үед ээж бараандаа явж ирэхээр нь бараагаа өрж дуусчхаад тамхины цааснууд дээр нь зураг зурдаг байсан. Үзэж байсан Наруто, Гоку гээд анимуудаа стикер дээр нь толгой, үс гээд сэтгэмжээрээ тулалдуулж байгаар зурдаг байсан. Ихэвчлэн төсөөллөөрөө зурдаг байсан.
-Ээж нь ихэвчлэн юу гэж зөвлөдөг вэ?
-Ихэвчлэн “мөнгө ол гэж” гэж л зөвлөдөг /инээв/. Миний мэргэжил тал дээр нэг их зөвлөгөө өгөөд байдаггүй юм. Ямар нэг болохоор унтраахгүйгээр “болж байна” гэж хамгийн их дэмжиж, урам өгдөг. Түүнээс зөвлөгөө өгөөд байдаггүй.
-Ирээдүйн зорилго, мөрөөдөл нь юу вэ?
-Монголын салонууд нэгэн хэвийн байдаг бол би тэрийг эвдэж, олон төрлийн салонууд нээгээд үйлчлүүлэгчид, артистуудын чанарыг өндөр түвшинд байлгаад дэлхийн салонуудтай өрсөлдөхүйц Монголын салонуудыг сүндэрлүүлэхийг хүсдэг.
-Монголын салонуудын хамгийн их дутагдалтай тал нь юу гэж хардаг вэ?
-Дутагдалтай тал нь хөгжье гэж боддоггүй байх. Гэхдээ энэ бол миний л харж байгаа өнцөг. Бүгд яг нэгэн хэвийн байгаад байдаг. Мөнгө олохын төлөө ажиллаад байдаг. Яах вэ мэдээж ажил хийж байгаа юм чинь мөнгө олохын төлөө ажиллана л даа. Гэхдээ чадвараа сайжруулах юм бол илүү мөнгө олно шүү дээ. Тэгэхээр чадвараа хөгжүүлэхгүйгээр маникюрт сураад л энгийн будалт хийгээд эхэлдэг. Тэр тал нь илүү дутагдалтай юм болов уу гэж бодогддог.
-Сүүлийн үед зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэй хүмүүс маникюр хийлгэдэг болсон шүү дээ. Энэ тал дээр хэрхэн ажилладаг вэ?
-Эрэгтэй хүмүүст илүү маникюрыг түгээх үүднээс өөр дээрээ илүү их маникюр хийдэг. Нэг хэсэг бага байснаа бодвол хүмүүс их зорьж ирдэг болсон. Цаашдаа бас эрэгтэй маникюрыг түгээн дэлгэрүүлэх үүднээс гоё, содон үсчин, загварлаг хүмүүстэй хамтарч байгаад илүү зэвүүн байдлаас хүмүүст хүргэнэ гэж бодож байгаа.
-Сошиал дээр маникюрынхаа будалтын рийлүүдийг оруулж эхлэхэд хүмүүс хэрхэн хүлээж авсан бэ?
-Ерөнхий зургаа зураад сурчихсан, чадвартай болчихсон байхад хүн огт ирдэггүй байсан. Тэгээд “яаж хүнээ татах уу” гэж бодсон. Тэгээд маш их айгаад “би ингээд бичлэг хийчихвэл хүмүүс хараах болов уу, яах бол” гээд айж байгаад орлоготой болохын тулд яадаг юм гээд л бичлэг хийгээд эхэлсэн. Тэгээд тэр хүмүүст таалагдаад, хүмүүс дэмжээд “хөөрхөн байна, яг ингэдэг” гэсэн байсан. Тэрнээс маш их урам зориг аваад л бичлэгүүдээ ар араас нь хийгээд явчихсан.
Ихэнхийг нь дуурайж хийж байсан. Одоо бол аль болох зохиож хийхийг боддог.
-Одоо ямар төрлийн будалт илүү тренд болж байна вэ?
-Би трендийг дагадаггүй. Олон хүн орж ирнэ. Энгийн будуулдаг хүн байна, маш бурханлаг зүйл хүсдэг ч хүн байна. Тэр хүн болгонтой ярилцаад яг юу хүсэж байна, ерөнхий зураг байна уу тэрийг нь харчхаад “за тэгвэл энэ дээр чинь ийм санаа нэмье, ингэвэл гоё байдаг” гэдгийг артист талаасаа хэлж өгөөд тэндээсээ гоё будалтууд гаргадаг.
-Үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж тал дээр хэрхэн анхаарч ажилладаг вэ?
-Орж ирээд л цэмбийгээд суухгүйгээр найз шиг чөлөөтэй ярилцаад хийсэн зүйлс миний хувьд үргэлж үр дүнд хүрсээр ирсэн. Цаашид ч хүрэх байх.
-Ажлаа хийж байхад хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Будаж байхаар л тэр цаана утсаа ухаад, гараа хийхдээ будуулсан гараа харахгүйгээр гэрэл рүүгээ цохиж хийдэг хүмүүс хэцүү байдаг.
Арван жил болон оюутан хүмүүстэй би түлхүү ажиллахыг хүсдэг. Тэгэхээр тэр хүмүүст орлого маш хэцүү. Монголын нөхцөлд хэдэн төгрөг олдог билээ тэр мөнгөөрөө ирээд 80, 100 мянган төгрөгийн хумсыг хийлгээд явна гэхээр маш хэцүү байдаг. Тэгэхээр хүмүүс дагаад байдаг хэр нь ирэх нь бага. Сонирхоод л яваад байдаг. Тэгж байгаад мөнгөтэй болохоороо л нэг ирдэг.
-Монголын нөхцөлд гараа хэрхэн арчлах хэрэгтэй вэ?
-Монгол хүний гар хуурайшилт ихтэй байдаг. Тэгэхээр маш сайн тосолж байгаарай. Аяга, тавгаа угаахдаа хүмүүс ихэвчлэн бодисоор угаадаг шүү дээ. Тэгээд шууд гараар угаахаар гар маш их хуурайшдаг. Тиймээс бээлий өмсөж байгаарай. Тэгээд мэргэжлийн маникюр дээр очиж будуулахгүй юм аа гэхэд цэвэрлэгээ маш сайн хийлгэж байгаарай гэж зөвлөе. Хэтэрхий их нимгэлээд смарт хумс хийгээд байвал шигдэх, гэнэтийн гэмтлээс болж мөөгөнцөртөх магадлал байдаг.
-Хумсаа тогтмол будуулдаг хүмүүс амраах шаардлагатай юу?
-Хумс амьсгалдаггүй болохоор амраагаад байх шаардлага байдаггүй. Яг мэргэжлийнхээ хүн дээр очоод явах юм бол гэмтэхгүй, амраагаад байх шаардлага байхгүй. Тогтмол будаад яваад байж болно. Өөрөө хэрвээ амраамаар санагдвал амрааж болно.
-Залуучуудад хандаж урмын үг хэлэхгүй юу?
-Залуучууддаа хандаж хэлэхэд юманд тууштай байгаарай. Олон юмыг чаддаг биш, нэг юмандаа илүү төгс байхыг зориод шантрах үе гарсан ч гэсэн тууштай байж бусдын үгээр биш өөрийнхөө замаар явж, өөрийн гэсэн тархитай байгаарай гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Н.УЯНГА
Хуваалцах:
Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
36 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
15 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
29 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
29 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
43 минутийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Энэ амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна
6 цагийн дараа
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
5 цагийн дараа
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
1 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.