dobu.mndobu

ТАНИЛЦ: Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн УЛС ТӨРЧИД

ТАНИЛЦ: Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлсөн УЛС ТӨРЧИД

 

Фэйсбүүк 2020 оны наймдугаар сараас улс төр, нийгэм, сонгуультай холбоотой сурталчилгаануудын тайланг улс орон тус бүрээр нь харуулж эхэлсэн билээ. Нэг ёсондоо, ямар нэртэй хуудас постоо хэдэн төгрөгөөр сурталчлуулж байгааг жагсаадаг болсон юм. Эл мэдээллээс харахад, Монголын 50 мянга 597 хаяг өнгөрсөн хугацаанд 2 сая гаруй ам.долларыг фэйсбүүкт төлж, сурталчилгаа хийлгэсэн байна. Хамгийн их мөнгө төлсөн дараах 11 хаяг нийтдээ 383,515 ам.долларыг төлжээ. Энэ нь 1 тэрбум 333 сая 481 мянга 655 төгрөг болж байгаа юм.

Фэйсбүүкт хамгийн их мөнгө төлж, мэдээллээ сурталчилсан хуудсууд:

-УИХ-ын гишүүн Э.Батшугар (Энхбаярын Батшугар) - 67,672 ам.доллар (235 сая 299 мянган төгрөг)

-ХҮН нам – 43,763 ам.доллар (152 сая 163 мянган төгрөг)

-Ард түмний ялалт – 43,160 ам.доллар (150 сая төгрөг)

-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж (Purevdorj Bukhchuluun) – 39,736 ам.доллар (138 сая 162 мянган төгрөг)

-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр (Лу.Гантөмөр) – 34,609 ам.доллар (120 сая 335 мянган төгрөг)

-Монгол Ардын Нам – 31,652 ам.доллар (110 сая төгрөг)

-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин (Чинбатын НОМИН) – 29,239 ам.доллар (101 сая 664 мянган төгрөг)

-УИХ-ын гишүүн З.Мэндсайхан (Загджавын Мэндсайхан) – 25,697 ам.доллар (89 сая 348 мянган төгрөг)

-УИХ-ын гишүүн С.Лүндэг (Сүрэнжавын Лүндэг) – 24,406 ам.доллар (84 сая 859 мянган төгрөг)

-Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт (Бямбацогт Сандаг Byambatsogt Sandag) – 23,870 ам.доллар (82 сая 995 мянган төгрөг)

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (Oyunerdene Luvsannamsrai) – 19,711 ам.доллар (68 сая 535 мянган төгрөг)

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор зорчих өдрүүд

ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор зорчих өдрүүд

1 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.