0
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн.
Энэ нь иргэдийн хувьд "татвар, хураамжийг нэмэгдүүлж, ачаа үүрүүлж байгаа мэт боловч угтаа авто замыг шинэчлэн сайжруулах, ингэснээр замын түгжрэлийг бууруулахад маш том хөрөнгө оруулалт болно" хэмээн албаныхан мэдэгдэж байсан. Тэгвэл энэхүү шийдвэр бодит амьдрал дээр иргэдэд хэрхэн тусч байгааг тодруулсан юм.
Эрхгүй хотын төвөөр бол замын гэмтэл “танагтай” байгааг бид хардаг. Гэтэл аль ч тал руугаа жаахан холдоход энхэл донхол бүү хэл дов, довцог шиг эвдрэл байсаар л байна. Өвөлтэй уралдаж бараг өдрийн дотор тавьсан замууд нь эхнээсээ “үнэн төрх өө” харуулж эхэлжээ.
ИРГЭН: Зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдэж, миний хувьд 100 мянган төгрөг төлөх юм билээ. Бусад татвартайгаа нийлээд 250 гаруй мянган төгрөг гэсэн үг. Гэтэл замын гэмтэл бол хаа сайгүй. Хамаг машин тэрэг эвдчих гээд үнэхээр хэцүү байдаг. Төлбөрийг нь тэгтэл авч байж аятайхан замаар л явуулах хэрэгтэй шүү дээ. Тэр их татварыг төлөхөд их хүнд тусаж байгаа. Машинаар амьжиргаагаа залгуулдаг олон хүн бий.
ИРГЭН: Юунд зориулж мөнгө авсан тэрэнд нь л зарцуулах хэрэгтэй. Замын гэмтэл гэж хаа сайгүй байна. Машины дугуй, бусад эд ангид дэндүү халгаатай. Зам сайн тавьж чаддаггүй юм аа гэхэд нүхийг нь бөглөчих хэрэгтэй. Тэр эвдрэлтэй хэсэгт машин удааширч түгжрэлийн бас нэг шалтгаан болж байгаа.
ИРГЭН: Биднээс татвар авч болно, тэрийгээ үр дүнтэй зарцуулмаар байна. Зам ашиглалаа гэж 100 мянган төгрөг авч байгаа бол торго шиг болгох хэрэгтэй.
Ингээд тав дахин нэмэгдсэн авто зам ашигласны төлбөр хэзээ үр дүнгээ өгч торго шиг замаар түгжрэлгүй явахыг хэн ч мэдэхгүй хэвээр үлдлээ. Уг нь эхлээд замаа сайжруулж, осол авааргүй сайхан болгочхоод дараа нь төлбөрөө нэхсэн бол дуртай гэгч нь төлөх л байсан. Ард иргэдийнх нь амьдрал арваад жилийн өмнөхтэй бараг л адилхан түвшинд байхад бүх л юмныхаа татвар, төлбөрийг нэмээд байхаар хотод амьдрах хүн цөөрч л таарна гэж сэтгэсэн юм болов уу. Эсвэл жолоочоос авах мөнгөө нэмээд байвал машины тоо багасаж түгжрэлгүй болно гэж бодсон уу.
Ямартай ч дахин иргэдээс авах мөнгө, татвараа нэмэх тухай дарга нар нухацтай бодож эхний ээлжид дулааны үнийг 85 хувиар нэмэх гэж байгаа. Шил шилээ даран иргэдийн халааснаас гарах мөнгөний хэмжээ нэмэгдсээр л байна. Бодит амьдрал дээр нэг л бүх зүйл “бахь байдгаараа” байгааг тэд мэдэж байгаа болов уу.
Хуваалцах:
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамж олгох хуваарь
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбазар: Зүүн аймгууд руу тусламжийн цуваа бүхий ажлын хэсэг гарсан
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хөшөөтийн орд" нь "Ухаа худаг"-аас 10 дахин их нөөцтэй болох баримт
8 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр "үүл буудаж" эхэллээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ШҮҮХ: Хагалгаанд орохоор болсон тул З.Төрмандахыг суллаж, эмнэлэг рүү шилжүүлсэн
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Даваабаяр: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл сунгагдлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.