0
Иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт зөрчил арилгах ажлыг өнөөдрөөс буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүллээ. Нийслэлийн холбогдох арав гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан уг ажлыг тавдугаар сарын 10-ны өдрийг хүртэл хийх юм.
Хотын стандартыг мөрдүүлэх хүрээнд дараах зөрчлийг арилгуулна. Тодруулбал,
- Зөрчилтэй эзэмших, ашиглах эрхтэй газар, хашаа, хайс, байгууламж;
- Хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм зөрчсөн барилга байгууламж;
- Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түр байгууламж, өргөтгөл;
- Хаягийн байгууламж, самбар, гадна хаяг;
- Гэрэлтүүлгийн шон, замын тэмдэг тэмдэглэгээ;
- Гудамж талбайн хогийн сав, хог хаягдал зөөх, тээвэрлэлт;
- Инженерийн шугам сүлжээний онгорхой таг, гадаргын ус зайлуулах сүлжээ, трапп, хоолой;
- Авто замын байгууламж, хашлага, явган хүний замын эвдрэл;
- Оршин суух бүсэд газрын зориулалтыг зөрчиж, хоёрдогч түүхий эд, төмөр цуглуулах цэг;
- Суурьшлын бүсэд байрлах шатахуун түгээх станц;
- Суурьшлын бүсэд байрлах хайрга, дайрга олборлох, барилгын материал үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэр;
- Гудамж, зам талбайд үүссэн хур хог хаягдал, бохирдсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгө;
- Төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гадна орчны стандарт;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүртээмжтэй төлөвлөлт;
- Гадна фасад, засвар үйлчилгээ;
- Хотхон, хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайн ногоон байгууламж зэргийн зөрчлийг арилгаж, иргэд таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.
УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр: “Хяналт шалгалт хийхдээ зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон зөрчил гаргаж барьсан барилга байгууламжийг албан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах зэргээр шаардлагатай тохиолдолд холбогдох арга хэмжээг авч, Хотын стандартыг мөрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэв.
Хуваалцах:
Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамж олгох хуваарь
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Бага насны хүүхэд ааруул идэж байгаад "хахаж" нас баржээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбазар: Зүүн аймгууд руу тусламжийн цуваа бүхий ажлын хэсэг гарсан
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Хөшөөтийн орд" нь "Ухаа худаг"-аас 10 дахин их нөөцтэй болох баримт
7 цагийн өмнө
Тоймч Э.Энхболд
Түймэр унтраахад дэмжлэг үзүүлэхээр "үүл буудаж" эхэллээ
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өчигдөр Улаанбаатарт анхны бороо оржээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ШҮҮХ: Хагалгаанд орохоор болсон тул З.Төрмандахыг суллаж, эмнэлэг рүү шилжүүлсэн
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Даваабаяр: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг албадан буулгана
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл сунгагдлаа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ОУХМ Б.Мишээл "Веронагийн цом" тэмцээнд түрүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Нямбаяр: Одоогоор түймрийн хохирлыг тогтоох боломжгүй байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.