dobu.mndobu

Баянгол дүүргийн хэмжээнд ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ

Баянгол дүүргийн хэмжээнд ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг өчигдрөөс (2025.04.07) эхлүүлжээ.

Ингэхдээ эхний ээлжид удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй (үйл ажиллагаа явуулдаггүй) ТҮЦ-үүдийг нүүлгэж буй аж.

Тухайлбал,

-6-р хороо, "Жэм молл" худалдааны төвийн зүүн талд автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,

-13 дугаар хороо, Хасбаатарын гудамж, "Дархан нэхий" худалдааны төвийн ард зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,

-13-р хороо, Ард Аюушийн гудамж, "Хишиг" төвийн урд талд зөвшөөрөлгүй байршуулсан 1 ТҮЦ,

-15-р хороо, Байгаль эх цогцолбор талбайд зөвшөөрөлгүй байршуулсан 1 гээд нийт 4 ТҮЦ-ийг нүүлгэсэн байна. 

Дүүргийн хэмжээнд  өнөөдрийн байдлаар нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байршуулсан нийт 289 ТҮЦ байгаагаас 44 ТҮЦ нь удаан хугацаагаар ажиллаагүй, шинээр байршуулсан болон эзэн тодорхойгүй байгаа юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.