0
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын Бага хурал Ардчилсан намыг Засгийн газраас гарга гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дараа гурван намын дарга нар уулзсан. Уулзалтын үеэр би "Ардчилсан нам энэ саналыг хүндэтгэлтэй хүлээж авна. Эргэлзээ байхгүй. Ерөнхий сайд та шийдвэрээ гарга" гэж шулуухан хэлсэн. Ерөнхий сайд гаргах гэж буй шийдвэрийнхээ талаар Засгийн хуралдааны үеэр ярилаа. Хоёр сонголт байна. Нэг нь, өргөдлөө өгөх, нөгөө нь итгэл үзүүлэх эсэх. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал. УИХ-ын 126 гишүүн хуралдаад шийдвэрээ гаргана. Нөгөө нь Ардчилсан нам Засгийн газарт байх, байхгүй тухай асуудал. Үүнд нэгэнт цэг тавьчихсан. Цаашдаа хамтрал байхгүй, эргэлзээд хэрэггүй. Ерөнхий сайд биднийг Засгаас гаргах уу, бид өргөдлөө өгөх үү гэдэг тухай л асуудал байгаа.
Итгэл үзүүлэх тогтоолын тухайд, Ерөнхий сайдын асуудал. УИХ Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэнэ. Ерөнхий сайдын асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ. Ингээд томилогдсон Ерөнхий сайд өөрөө Засгийн газраа бүрдүүлдэг. Дараагийн Засгийн газар эмхлэн байгуулагдахад Ардчилсан нам гарчихна. Битгий санаа зов" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.