dobu.mndobu

Өргөдлийн байнгын хороо: Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

Өргөдлийн байнгын хороо: Эмч, багш нарын цалинг нэмэх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.09.22) 13:30 цагаас хуралдах товтой байна. 

Хуралдаанаар, 

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/

-Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах/-ээр төлөвлөсөн байна.

Тус хоёр өргөдөл нь нийтийн өргөдлийн "d-parliament" цахим системээр 100 мянга болон 33 мянган иргэний санал авсан. Улмаар ийн УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.