dobu.mndobu

Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх ҮХЦ-ийн хуралдаан өнөөдөр болно

0

НийтлэлчAdmin

Огноо2025-10-22

Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх ҮХЦ-ийн хуралдаан өнөөдөр болно

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1.2, 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд хандсан. Энэ дагуу ҮХЦ-ээс маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэсэн байдаг.

Улмаар уг маргааныг онц хүндрэлтэй, яаралтай шийдвэрлэх асуудал гэж үзэн, Их суудлын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангасан талаараа Даваа гарагт мэдэгдсэн. Ингээд Их суудлын хуралдааныг өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны 09.30 цагаас нээлттэй зохион байгуулахаар товлосон юм. 

Хуралдааны талаар мэдээллийг бид эргэн мэдээлэх болно. 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.