dobu.mndobu

ГССҮТ Вьетнам Улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

ГССҮТ  Вьетнам Улсын Ханой хотын анагаах ухааны их сургуультай хамтарч ажиллана

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн захирал, дэд профессор, доктор Нгуен Лан Хиеу нар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга Т.Жавзандулам, ГССҮТ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Г.Лхагвасүрэн, Гар сарвууны мэс заслын тасгийн их эмч Б.Мандухай болон Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн холбогдох албаны төлөөллүүд оролцсон байна. 

Хамтын ажиллагааны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ханой хотын Анагаах ухааны их сургуулийн эмнэлэг хооронд эмнэлзүйн технологи, эрдэм шинжилгээний сургалт, судалгаа хийх, урт болон богино хугацааны сургалтад эмч мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал эмчилгээ хийх зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Энэ дагуу эхний ээлжид ирэх 2025 онд ГССҮТ-ийн арван эмч мэргэжилтнийг Вьетнам улсад сургах, мөн тус төвийн Дүрс оношилгооны тасгийн цахим программыг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болсон аж.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Хуваалцах:

|
ЭЕШ-ын тов гарчээ

ЭЕШ-ын тов гарчээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

Хятад улс цахилгаанаар ган хайлуулж байна

6 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

ТАНИЛЦ: Маргааш зам хаах байршлууд

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

УИХ-ын гишүүд эмгэнэл илэрхийлэв

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

Гал түймэрт нэг иргэн өртөж амиа алджээ

3 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

Ихэнх газар агаар "бага бохирдолтой" байна

2 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, цасан шуурга шуурна

Цас орж, цасан шуурга шуурна

1 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.