dobu.mndobu

СУРВАЛЖИЛГА: Гацуур 120-650 мянган төгрөгийн үнэтэй байна

СУРВАЛЖИЛГА: Гацуур 120-650 мянган төгрөгийн үнэтэй байна

Шинэ жилийн баярыг гацуургүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тийм ч учраас арванхоёрдугаар сар гармагц хүмүүс шинэ гацуурын эрэлд гардаг. Тэгвэл энэ удаад бид гацуурын үнэ ханш ямар байгаа талаар сурвалжлахаар 3, 4 дүгээр хороололд байрлах "1000 нэрийн бараа"-ны урд талын задгай талбайг зорилоо. Биднийг очиход худалдаа эрхлэгч нар гацуураа угсраад завгүй харагдаж байв. 


Иргэн М.Дугармаа:


-Эгч нь долоон хүүтэй. Манай хүүхдүүд том болчихсон. Хамгийн бага хүү маань 18 настай болохоор олон жил гацуур засаагүй. Тэгээд энэ жил засах гээд үнийг нь судлаад явж байна. Дунджаар 450 мянга гэж байна. Би "Sunday Plaza"-ын тэндээс асуухад 380 мянга, 450 мянган төгрөг гээд янз бүрийн үнэтэй байсан. Тэгээд харж байгаад хямдхан газраас авах гээд л яваад байна. Гоё гэрэлтэй, өндөр мод сонирхоод явж байна. 


Худалдаа эрхлэгч С.Гансүх:

-Өчигдрөөс эхэлж гацуураа зассан.

120-650 мянган төгрөгийн хооронд худалдаалж байна. Жижиг нь буюу 1.5 метр өндөртэй нь 120 мянган төгрөгийн үнэтэй байгаа.

Мөчрөөсөө хамаараад өөр өөр үнэтэй байдаг. Хүмүүс нэг мод авахаараа 2-3 жил засдаг. Ихэвчлэн 1.8 метр, 2 метртэй модны гүйлгээ энэ хавиар их байдаг. 2.4 метртэйг бас авдаг. Арванхоёрдугаар сарын 30 хүртэл энд зогсож гацуураа зардаг. Одоо нэг сарын хугацаа байна. 

Загварын хувьд 10 гаруй төрлийн гацуур зарж байгаа. Хэмжээний хувь 1.2 метрээс 2.4 метр өндөртэй гацуур зарж байгаа.

Түүний хувьд гацуураа дотооддоо захиалгаар хийлгэдэг аж.

Жишээлбэл, бүтэн pvc мөчиртэй, 2.4 метр өндөртэй, захиалгаар хийлгэсэн гацуур маань 650 мянган төгрөгийн үнэтэй. Ихэвчлэн албан байгууллагууд ирж авдаг. Энэ загварыг 3 дахь жилдээ хийлгэж зарж байна. Доод хэсгээрээ хөл нь харагддаггүй загварын гацуур байгаа.  

"Хуучин модоо авчраад шинэ модоо хямдруулж авдаг"


Урагшаа гүүр даваад дэлгүүрүүд дээр 900 мянган төгрөгөөр зарагддаг. Гадаа гацуур худалдаалахад жаахан хүйтэн байдгийг эс тооцвол гайгүй байдаг. Талбайн түрээс бага учраас боломжийн хямд үнээр зардаг. Байнгын худалдан авагч нар байдаг. Чанартай модыг хоёр жил засчхаад загвараа өөрчилье гээд буцааж надад өгөөд өөр загвар авангуут нөгөө шинэ загварынхыг нь арай хямдруулаад зарчихдаг. Нэг модонд дагалдуулж гэрэл, орой, хашааг нь хамт өгдөг. Модон дээр саа тавьдаг үе өнгөрсөн. Дээр үед шингэхэн мөчиртэй модон дээр голыг нь хаах гэж саа ороодог байсан. Одоо энэ моднуудыг цөөхон хэдэн чимэглэлээр чимээд л болчихдог. Хүмүүс илүү өтгөн, хөл нь харагддаггүй мод сүүлийн үед их сонирхдог болсон. Хүмүүсийн худалдан авалт арванхоёрдугаар сарын 20 хүртэл эрчимтэй байдаг. Тэрнээс хойш багасчихдаг. Одоо хүмүүс асуугаад үнийн судалгаа хийгээд л яваад байна.


Би гацууруудынхаа зургийг фейсбүүк дээр тавьдаггүй. Зургийн цаанаас чанарыг нь мэдэх боломжгүй шүү дээ. Тийм учраас хүмүүс заавал өөрсдийн биеэр ирж үзээд авах хэрэгтэй. 
 

Зарим иргэдийн зүгээс өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад гацуурны чанар, дизайн сайжирсан талаар хэлж байв. 


 

Иргэн Г.Дорж:

-Хүүхдүүддээ зориулж гацуур авах гээд явж байна. Миний сонирхсон гацуур 550 мянган төгрөгийн үнэтэй байна. Нарийн хийц чимэглэлтэй, хүний хөдөлмөр их шингэсэн байгаа шүү дээ. Тэгээд зах зээлийн ханшаараа том мод нь 550 мянган төгрөг гэхээр болж л байна.   


Өмнө нь зарагдаж байсан гацуураа бодвол энэ жил илүү өтгөн, чимэглэл ихтэй, тод ногоон, цастай гээд сайжирсан байна. Дизайныг нь бол гоё хийсэн байна. Таалагдаж байна. 

"Гацуурын чимэглэл 10-50 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна"

Тоглоом 10-50 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Зарим хүмүүс дан нэг өнгийн тоглоом сонирхдог бол зарим нь өнгө өнгийн тоглоом сонирхон худалдан авдаг байна. Том 2 метрийн гацуур дээр 10 см-ийн том бөмбөлөг түлхүү зохицдог аж. 


Сүүлийн үед мод авч байгаа хүмүүст тоглоомыг нь дагалдуулж өгдөг болжээ. Хуучин холимог алаг өнгийн тоглоом их байдаг байсан бол сүүлийн үед дандаа нэг өнгийн, шилэн гэх мэт тоглоомууд тренд болж байна. Учир нь модыг нэг өнгөөр дагнаж чимэглэвэл илүү гоё харагддаг аж.

Сонирхуулахад, өнгөрсөн 2023 онд гацуур 180 мянган төгрөөс 1 сая төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. 

Гэрэл зургийг: Ч.Дашдорж

Хуваалцах:

|
13 иргэний амь насыг авран хамгаалжээ

13 иргэний амь насыг авран хамгаалжээ

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн

УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн

УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.