dobu.mndobu

Х.Нямбаатар: Хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллана

Х.Нямбаатар: Хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.12.02) боллоо.  Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг Дүүргүүдэд хот, нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжүүдийг хуваарилж, давс, бодисын нөөцлөлт бэлэн байдлыг хангах чиглэлээр хяналт, шалгалт зохион байгуулсан талаар танилцууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 39  байгууллагаас 31 байгууллагад хяналт шалгалт хийсэн бөгөөд СХД давс, бодисын нөөцлөлтөд анхаарах шаардлагатай. Мөн давс, бодисыг зөв хадгалж буй эсэхийг шалгахад дээр дурдсан 31 байгууллагын 8 нь давс, бодисыг газраас хөндийрүүлж хадгалаагүй байсан” гэдгийг хэлж байв. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 5320 тонн давс, 5746 тонн бодисын нөөцтэй байна.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврын өглөө.

  • 2025 онд хийх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэх төсөл, арга хэмжээний газар чөлөөлөлтийн бэлтгэл ажлыг сайтар хангах
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд мэдээллийн ил тод байдлыг хангаж, мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд холбогдох хууль, журмын дагуу байршуулах ажлыг тогтмолжуулах,
  • Авто тээврийн шалган бүртгэх товчоо, маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол явуулах,
  • Нийтийг хамарсан баярын арга хэмжээний үеийн хэв журмыг сахиулах, бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг өгсөн юм.

Хуваалцах:

|
13 иргэний амь насыг авран хамгаалжээ

13 иргэний амь насыг авран хамгаалжээ

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн

УИХ-ын чуулгандаа хамгийн их хоцорсон гишүүн

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн

УИХ-ын чуулганаа хамгийн олон тасалсан гишүүн

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

Сард нэг л удаа хуралдаандаа суусан гишүүд

11 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 20:00 цагаас ээлжит бусаар хуралдана

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.