0

Томуу, томуу төст өвчний улирал эхэлж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд үзүүлэх хүүхдийн өдрийн эмчилгээний шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлж, цаашид томуугийн улирлын өвчлөл, тусламж үйлчилгээний бодит хэрэгцээнд үндэслэн санхүүжилтийг шаардлагатай тохиолдолд улирал дуустал үзүүлсэн эмчилгээний гүйцэтгэлээр санхүүжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Энэ нь иргэдэд ямар боломж олгож байна вэ?
Эцэг эх, асран хамгаалагчдад, хүүхэд халуурах, ханиалгах, томуугийн шинж тэмдэг илэрвэл харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвдөө хандаж, эмчийн үзлэг, зөвлөгөө авахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зөвлөлөө.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар цаашид долоо хоног бүр өдрийн эмчилгээнд хамрагдсан хүүхдийн тоо, үзүүлсэн тусламж үйлчилгээ, даатгалын сангаас санхүүжүүлсэн зардлын мэдээллийг олон нийтэд 7 хоног бүр нээлттэй танилцуулах аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.