dobu.mndobu

Сүүн шүд унахдаа хүүхдийн уушги руу орох аюултай

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-02

Сүүн шүд унахдаа хүүхдийн уушги руу орох аюултай

Байнга ханиалгаж байсан охины гуурсан хоолойд сүүн шүд илэрсэн тохиолдол сэтгүүлд нийтлэгджээ. Японы Китакюшү нэгдсэн эмнэлгийн Хүүхэд судлал, өсвөр насныхны анагаах ухааны тасгийн эмнэлгийн ажилтнууд саяхан “Клиникийн тохиолдлын тайлан” сэтгүүлд сүүн шүдээ мэдэлгүй залгиж дараа байнга ханиалгаж байсан 11 настай охины тохиолдлыг нийтэлжээ. 

Эмнэлгийн багийн мэдээлснээр, нэг өдөр охины зүүн дээд талын сүүн шүд унасан боловч шүд нь хаашаа орсныг мэдээгүй тул орон нутгийн эмнэлэгт ханджээ. Хоолой руу нь жижиг дуран оруулж шалгах замаар ларингоскопи хийсэн боловч ямар нэгэн сэжигтэй зүйл илрээгүй тул гэртээ харьсан. Гэсэн хэдий ч тэр үед тэрээр амьсгалахад хүндрэлтэй болж, ханиалгах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлсэн байна. Хоёр долоо хоногийн дараа охин Китакюшү нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд нэмэлт үзлэг хийлгэхээр очжээ. Рентген зураг авахад баруун гуурсан хоолойд нь гадны биет илэрсэн байна. Гуурсан хоолой нь хамар, амаар орж буй агаар цагаан мөгөөрсөн хоолойгоор дамжин уушгинд хүрдэг гарц юм. Энэ нь цагаан мөгөөрсөн хоолойноос зүүн ба баруун тийш салаалж, хоёр уушгинд холбогддог. 

Эмнэлгийн баг ерөнхий мэдээ алдуулалтын дор бронхоскопи хийж, баруун дунд гуурсан хоолойд байх шүдийг авчээ. Хоёр долоо хоногийн дараа хяналтын үзлэгээр ямар ч эмгэг илрээгүй бөгөөд ханиалгах, амьсгаадах чимээ бүгд арилсан байна. 

Хүүхдийн унасан сүүн шүдийг залгисан гэж анх үзэж байсан ч үнэндээ шүд нь амьсгалын зам руу орж, гуурсан хоолойд гацсан осол байжээ. Эмнэлгийн баг "Амьсгалын зам руу гадны биет орох тохиолдлын ердөө 0.4%-ийг эзэлдэг боловч хэрэв энэ нь гэнэт тохиолдож, амьсгалын замыг бөглөрвөл хамгийн муу үр дагавар нь үхэлд хүргэж болзошгүй" гэж тайлбарлажээ. 

Тэд "Энэ нь амьсгалах, ханиалгахад хүндрэл учруулдаг бөгөөд оношийг хойшлуулбал халуурах, ядрах, цусны даралт ихсэх, тахикарди дагалддаг уушгины хатгалгаа үүсч болзошгүй" гэв. Мөн хүүхийн сүүн шүд хаана унасан, олохгүй, сэжигтэй бол рентген эсвэл компьютер томографийн шинжилгээгээр баталгаажуулах ёстой" гэж онцолсон байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.