dobu.mndobu

Мэргэжлийн тэврэлт гэх ажил нь АНУ-д өндөр орлоготой мэргэжил болоод байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-11

Мэргэжлийн тэврэлт гэх ажил нь АНУ-д өндөр орлоготой мэргэжил болоод байна

Мэргэжлийн тэврэлт гэх ажил нь АНУ-д өндөр орлоготой мэргэжил гэдгээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна.

Энэ ажил нь бэлгийн үйлчилгээ биш, харин сэтгэл зүйн хомсдолд орсон хүмүүсийг тайвшруулдаг сэтгэл заслын нэг хэлбэр гэж мэдэгджээ.

Нью Йорк Пост сонинд мэргэжлийн тэврэлт хийдэг 51 настай эмэгтэй Элла Лавтай хийсэн ярилцлага нийтлэгдсэн байна.
13 жил урлагийн багшаар ажилласан Элла карьераа өөрчилсөн шалтгаанаа тайлбарлаж, "Хэт их ачаалалтай, хангалтгүй төсөв, байнгын стрессээс болж багшлах нь тэсвэрлэхийн аргагүй байсан" гэжээ.

Тэрбээр холбогдох сургалтанд хамрагдахын тулд 300 доллар төлж, 2017 онд тэврэлт хийдэг амьдралаа эхлүүлжээ.

Элла цагт 150 доллароор тэврэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Түүний жилийн орлого дунджаар 60,000 доллар бөгөөд хамгийн сайн жилүүддээ 100,000 доллар хүрч байсан гэжжээ.

Түүний үзүүлдэг тэврэлтийн үйлчилгээ нь хөнгөн тэврэлтээс эхлээд чанга тэврэлт, хэн нэгнийг тэврэх зуураа хэвтэх, зөөлөн илэх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Түүний үйлчлүүлэгчдийн ихэнх нь 40-60 насны санхүүгийн хувьд чинээлэг, гэрлэсэн эрчүүд байдаг аж. Элла эдгээр үйлчлүүлэгчид сэтгэл хөдлөлийн хомсдолоос болж тайтгарал авахын тулд эдгээр "тэврэлт"-ийг хайж байгаа шалтгааныг тайлбарлав.

"Гэр бүлийн харилцаа нь холдож, харилцаа холбоо тасарсан олон хүн байдаг" гэж тэр хэлэв. "Хүмүүс зүгээр л тэврэлтийн төлөө мөнгө төлж байна гэж боддог ч үнэндээ энэ нь дарагдсан сэтгэл хөдлөлөө тайлж, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлыг олж авахын тулд юм." 

Тэрээр "Мөн үйлчлүүлэгчид амьдралдаа хэнд ч хэлж чадаагүй зүйлсийнхээ талаар надад итгэдэг олон тохиолдол байдаг" гэв. "Заримдаа энэ нь эмчилгээтэй адил туршлага болдог" гэж онцлов. 

Зарим нь тэврэлтийн үйлчилгээг биеэ үнэлэхтэй адил гэж шүүмжилдэг. Хариуд нь Элла "Бид үйлчлүүлэгч бүртэй урьдчилсан ярилцлага хийж, зан үйлийн тодорхой дүрэм журам, хил хязгаарыг тогтоодог" гээд "Бид зохисгүй санаатай хэнийг ч хүлээн авдаггүй" гэж нэмж хэлэв. Тэрбээр мөн "Үйлчлүүлэгч бие махбодийн хариу үйлдэл үзүүлсэн ч гэсэн энэ нь зүгээр л байгалийн физиологийн хариу үйлдэл бөгөөд хэзээ ч бие махбодийн үйлдэлд хүргэх ёсгүй" гэж онцолсон.

Эллагийн үйлчлүүлэгчдийн дунд аутизмын спектрийн эмгэг зэрэг өвчтэй, бие махбодийн холбоо, сэтгэл хөдлөлийн холбоонд бэрхшээлтэй хүмүүс байдаг. 

Элла "Ихэнх үйлчлүүлэгчид мэргэжлийн тэврэлт хайж байгаагаа эргэн тойрныхоо хүмүүст хэлдэггүй" гэж тэмдэглээд "Хүмүүс олон буруу ойлголттой байдаг ч жинхэнэ гол түлхүүр нь бие махбодийн холбоо биш, харин итгэлцэл, сэтгэл хөдлөлийн дотно байдал юм" гэв.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.