0

АНУ-ын Калифорни мужийн Төв дүүргийн шүүхэд баасан гарагт гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, Samsung компани АНУ даяар худалдаалагдаж буй телевизийн зарим загварын сав баглаа боодол дээр Дуа Липагийн зургийг зөвшөөрөлгүй ашигласан байна.
Нэхэмжлэлд “Samsung компани Дуа Липагийн олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон нэр хүнд, амжилтыг бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зорилгоор зохисгүй ашигласан” хэмээн онцолжээ.
.png)
Мөн уг хэрэгт зохиогчийн эрх зөрчсөн, барааны тэмдгийн эрхэд халдсан, уран бүтээлчийн дүр төрх, нэр хүндийг зөвшөөрөлгүй ашигласан гэсэн үндэслэлүүд багтсан байна.
Шүүхийн баримтад дурдсанаар, ашиглагдсан зураг нь Dua Lipa-гийн 2024 оны Austin City Limits Festival хөгжмийн наадмын тоглолтын үеэр авсан зураг бөгөөд тухайн фотоны зохиогчийн эрхийг дуучин өөрөө эзэмшдэг аж.
Тэрбээр 2025 оны зургаадугаар сард анх өөрийн зураг Samsung-ийн телевизийн хайрцаг дээр ашиглагдаж байгааг мэдсэн байна. Үүний дараа сошиал сүлжээнд хэрэглэгчид уг савлагааг “Dua Lipa TV Box” хэмээн нэрлэх болжээ.
Dua Lipa нь өмнө нь Puma, Versace, Yves Saint Laurent зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Apple, Porsche, Chanel зэрэг компанитай сурталчилгааны төсөл хэрэгжүүлж байжээ. Мөн саяхан Nespresso брэндийн дэлхийн элч төлөөлөгч болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.