0

Тайландын нэгэн корпорацийн дөрөв дэх үеийн өв залгамжлагч бага байхдаа гэр бүлийнхэндээ бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа ил болгож олныг цочирдуулаад байна. Бангкок Пост сонин Сингха шар айрагны брэндийг эзэмшдэг Биромбакди гэр бүлийн дөрөв дэх үеийн гишүүн Ширануда Саискот (29 настай) 625,000 дагагчтай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн зөрчлөө илчилжээ.
Байгаль орчны идэвхтэн гэгддэг Ширануда видео бичлэгтээ "Хэн ч намайг Сингха гэр бүлийн өв залгамжлагч гэж дуудаасай гэж хүсэхгүй байна" гэж хэлээд "Хүмүүс үнэнийг мэдэхгүй" гэжээ.
Тэрбээр нулимс дуслуулан "Намайг өсвөр настай байхад миний гэр бүлийн гишүүн надад олон удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн" гэж мэдэгдэж, "Тэд энэ явдлын талаар мэдэж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй" гэв.
Тэрбээр цааш нь "Манай гэр бүл гэмт хэргийн баримт, бичлэгийг үзсэн бөгөөд би хамаатан саднаасаа тусламж хүссэн ч надад ямар ч дэмжлэг үзүүлээгүй"
"Сингагийн дарга асан Чинунг Биромбакдигийн надад үлдээсэн өв залгамжлалын талаар шүүх ажиллагаа одоогоор үргэлжилж байна" гэжээ.
"Өмнө нь асран хамгаалагчийн хүчирхийлэлд өртөж байснаа хэлснээс хойш ээж маань намайг 'үл тоомсорлосон хүүхэд' гэж дууддаг болсон" гэж Ширануд хэлэв. "Би гэр бүлийнхнээсээ тусламж хүссэн боловч оронд нь ээжээсээ уучлалт гуйхыг надаас шаардсан."
Тэрбээр "Миний хүн чанарыг хүндэтгэдэггүй, миний зовлонг ойлгодоггүй гэр бүлтэй хамт амьдарч чадахгүй" гэж харамсав.
Ширануд нь холын зайн сэлэлтийн ур чадвартай, далайн хамгааллын үйл ажиллагаагаараа "Лусын хүн" хочтой гэдгээрээ алдартай аж. Тэрбээр далайн хамгаалал, байгаль орчны боловсролд чиглэсэн " сайн дурын байгууллагын үүсгэн байгуулан ажиллаж байгаа ажээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.