dobu.mndobu

Ховд аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Ховд аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Энэ сарын 17-ны өдрийн 21:55:50 цагт Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-ийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар болон аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад Зэрэг сум, Цэцэг сум, Дарви сумын төвд хүчтэй чичирхийлэл мэдрэгдээгүй байна.

Харин газар хөдлөлтийн голомтын орчим нутаглаж буй малчдад сул чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд одоогоор хүн, мал, эд хөрөнгийн хохирол бүртгэгдээгүй талаар албаныхан мэдээллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.