dobu.mndobu

Маргаашнаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Маргаашнаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP-17 хуралтай холбогдуулан наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулна. Энэхүү зохицуулалт бүс харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэх юм.

Тодруулбал, сондгой тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд, тэгш тоогоор төгссөн автомашин наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүд хамаарахгүй.

Үүнд:

Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,

Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,

Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,

Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,

Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,

Нийтийн тээвэр

Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,

Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,

Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.