dobu.mndobu

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс буюу есдүгээр сарын 4-нөөс эхэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Томуугийн дэгдэлт эхлэхээс өмнө зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах зорилгоор вакцинжуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхлүүлж байгаа аж.

Өнгөрсөн онд 300 мянган хүн тун томуугийн вакцин хийж, зорилтот бүлгийн хүн амын 99 хувийг хамруулсан байна. Харин энэ жил вакцины тоог нэмэгдүүлж, нийт 500 мянган хүн тун вакцин нөөцөлжээ.

Томуугийн вакциныг дараах зорилтот бүлгийн иргэд үнэ төлбөргүй хийлгэх боломжтой. Үүнд:

  • Зургаан сартайгаас зургаан насны хүүхэд;
  • Жирэмсэн эмэгтэй;
  • 65 болон түүнээс дээш насны ахмад настан;
  • Архаг хууч өвчтэй иргэд.

Эрүүл мэндийн байгууллагууд томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хүндрэлээс хамгаалах зорилгоор зорилтот бүлгийн иргэдийг вакциндаа хамрагдахыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.