dobu.mndobu

T-ara хамтлагийн гишүүн асан Рю Хва-ён гэрлэжээ

T-ara хамтлагийн гишүүн асан Рю Хва-ён гэрлэжээ

Өмнөд Солонгосын жүжигчин, T-ara хамтлагийн гишүүн асан Рю Хва-ён өөрөөсөө гурван насаар ах бизнесмэнтэй гэрлэжээ.

33 настай Рю Хва-ён өчигдөр /2026.09.13/ Сөүлд хуримын ёслолоо хийсэн бөгөөд ёслолд хоёр талын гэр бүлийн гишүүд болон дотны найз нөхөд нь оролцсон байна.

Хосууд анх танилынхаа зуучлалаар танилцаж, улмаар хайр сэтгэлийн харилцаа үүсгэсэн аж.

Рю Хва-ён өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримын товоо олон нийтэд зарласан юм. Тэрбээр тухайн үедээ “Сэтгэл догдолж байгаа ч өөртөө итгэлтэй болсон. Одоо бид хамтдаа нэг замаар алхахыг хүсэж байна” хэмээн хуваалцжээ.

Мөн хуримынхаа өмнөх өдөр сошиал хуудсаараа дамжуулан дагагчдадаа талархал илэрхийлж, “Та бүхний дэмжлэгийн ачаар бид хоёр маргааш сайхан хуримаа хийх гэж байна” хэмээн бичсэн байна.

1993 онд төрсөн Рю Хва-ён 2010 онд K-pop-ын охидын T-ara хамтлагийн гишүүнээр урлагийн замналаа эхлүүлж, 2012 онд хамтлагаасаа гарсан. Үүний дараа жүжигчний карьераа үргэлжлүүлсэн юм.

Тэрбээр “Hello, My Twenties!”, “My Father Is Strange”, “Mad Dog”, “Player 2: Master of Swindlers” зэрэг олон ангит кино болон “The Inside” зэрэг бүтээлд дүр бүтээжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.