0

Улсын аварга Ч.Санжаадамбад холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.09.24) 14.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болох талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Ч.Санжаадамбыг бусдын биед халдаж, хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар Ч.Санжаадамбыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн гэм буруугаа ухамсарлаж, хохирогчийн хохирлыг нөхөн төлсөн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.