0

BIGBANG хамтлагийн гишүүн T.O.P болон жүжигчин Nana нар үерхэж байгаа нь албан ёсоор батлагдлаа.
Аравдугаар сарын 2-ны өдөр Dispatch агентлагийн мэдээлсний дараа хоёр уран бүтээлчийн харьяалагддаг агентлагууд тэдний харилцааг баталжээ.
T.O.P-ийн агентлагийн зүгээс тэд анх T.O.P-ийн дууны клипний зураг авалтын үеэр танилцсан бөгөөд энэ үеэс харилцаа нь дотносож, улмаар өнгөрсөн зургаадугаар сараас романтик харилцаа эхэлсэн хэмээн мэдэгдсэн байна.
Харин Nana-ийн агентлаг мөн адил тэд дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, одоогоор сайхан харилцаатай, аз жаргалтай үерхэж байгаа гэдгийг баталжээ.
Dispatch-ийн мэдээлснээр T.O.P болон Nana нар өнгөрсөн нэгдүгээр сард T.O.P-ийн “Studio54” дууны клипний зураг авалтын үеэр анх танилцсан байна. Тухайн үед T.O.P Nana-д өөрөө холбогдож, дууны клипэндээ тоглох санал тавьснаар тэд илүү дотно танилцаж эхэлжээ.
Ийнхүү олны таамаг дагуулж байсан хоёр уран бүтээлчийн харилцаа албан ёсоор батлагдлаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.