0

Иргэн С.Тэмүүжин УИХ-ын нийтийн өргөдөл хүлээн авах D-Parliament цахим системд “Зээлийн муу түүхийг нэг удаа засах” нэртэй нийтийн өргөдөл санаачилжээ. Өнөөдрийн байдлаар уг өргөдлийг 32,650 иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байна.
Тэрбээр өргөдлийн үндэслэлээ “Зээлийн муу түүхээс болж иргэд бид хохирч, оноогоо нэмэх буюу сайжруулж чадахгүй байна” хэмээн тайлбарлажээ.
Тус өргөдлийг есдүгээр сарын 29-нд гаргасан бөгөөд санал авах хугацаа аравдугаар сарын 29-ний өдөр дуусах юм. Хэрэв энэ хугацаанд 100 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурвал уг асуудлыг УИХ-ын түвшинд авч хэлэлцэх боломж бүрдэх аж.
Одоогоор шаардлагатай 100 мянган гарын үсгийн 32.65 хувийг цуглуулаад байгаа бөгөөд зорилтот тоонд хүрэхэд 67,350 хүний дэмжлэг шаардлагатай юм.
Зээлийн муу түүхийн улмаас зээл авах боломж хязгаарлагдаж, зээлийн оноогоо сайжруулахад хүндрэлтэй тулгардаг иргэдийн асуудлыг хөндсөн энэхүү өргөдлийн санал авах хугацаа дуусахад цөөн хоног үлджээ.
Гарын үсэг зурах холбоос: https://petition.parliament.mn/Detail?id=7de3d737-c90d-4f8a-9c71-77907d33202d
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.