0

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад нэвтэрсэн ачаа тээвэрт шалгалт хийх явцад манай улсын гурван иргэн бүлэглэн, ашиг олох зорилгоор сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг хушганы самарт нууж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ.
Уг үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба илрүүлсэн бөгөөд одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Хуульд зааснаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр зохицуулсан байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжилж, бусдын хүсэлтээр дайвар ачаа, тээш авахдаа агуулгыг нь сайтар шалгаж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.