0

“Ногоон автобусны хэрэг”-т холбогдсон “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.10.27/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд боллоо. Улмаар шүүх хуралдааны ирцтэй холбоотойгоор шүүх хуралдааныг ирэх арваннэгдүгээр сарын 20-ний өдөр хүртэл хойшлууллаа.
Тодруулбал, шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухай хүсэлт гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн хуралдааныг арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт товложээ.
Мөн шүүх бүрэлдэхүүн дараагийн хуралдааныг дахин хойшлуулах боломжгүйг анхааруулж, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны бэлтгэлийг бүрэн хангахыг сануулсан байна.
Өмнө нь А.Ганхуягт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах арга хэмжээ авсан талаар мэдээлж байсан юм.
Харин уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбоотойгоор А.Ганхуяг нарын зарим холбогдогчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.