0

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт Дархан-Уул аймагт ажиллаж, иргэд, төрийн албан хаагчид болон "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, "Дархан минж" компаниудын хамт олонтай уулзлаа.
Тус аймаг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, боловсрол, хүнсний хангамж зэрэг олон чиглэлээр төвийн бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулдаг.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл нийт 933.2 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 28.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, 27.7 сая тонн хүдэр хуурай соронзон аргаар боловсруулж, 21.4 сая тонн баяжмал үйлдвэрлээд байна. Энэ оны гүйцэтгэлээр ган бүтээгдэхүүний борлуулалт 43 мянган тн, төмрийн хүдрийн баяжмал борлуулалт 2.6 сая тн-д хүрэх хүлээлттэй байна. 570 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, улс, орон нутгийн төсөвт 116 орчим тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, Үндэсний баялгийн санд 36 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“Дархан Минж” компани “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 12 тэрбум төгрөгийн зээл авч “Мон Желат” үйлдвэрээ ашиглалтад оруулж, үүдээ нээлээ. Энэхүү үйлдвэр жилд 300 мянган ширхэг бод малын шир боловсруулан, 720 тн желатин, 300 тн амин хүчлийн бордоо буюу жилд 20 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Мөн арьс, шир боловсруулалтын явцад бий болдог шохойн хуваадас болон арьс ширний бусад хатуу хаягдлыг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох юм.
Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 2025 оны байдлаар самнасан ноолуурын экспорт тав дахин өсөж, 332 сая ам.долларт хүрсэн. Мөн 1.2 сая ширхэг богийн арьс, 500 мянган ширхэг бодын шир бэлтгэн боловсруулах нөхцөл бүрдсэн юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.