0
Огноо2024-05-15
Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2024” сургалт, дадлага эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хамтарсан сургалт, дадлагын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, тус Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй нарын хүмүүс оролцлоо.
Бригадын генерал Ч.Цогтжаргал хамтарсан сургалт дадлагын нээлтэд хэлсэн үгэндээ Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас хамгийн урт хугацаанд, тууштай хэрэгжиж байгаа нь “Зам” сургалт, дадлага гэдгийг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн тэрээр Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэрэгтэй цэргийн инженерийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хоёр улсын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” сургалт дадлага эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 500 гаруй инженер техникийн офицер, ахлагч авто зам болон ус өнгөрүүлэх гүүр хоолой барих мэргэжлийн ур чадвараа ахиулж чадсан. Үүний сацуу Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа “Инженерийн рот”-д үүрэг гүйцэтгэх зам, барилгын мэргэжлийн сургагдсан бүрэлдэхүүний тоог жил бүр нэмэгдүүлж байгааг ч Монгол Улсын талаас онцлон дурдсан юм.
Нээлтийн арга хэмжээний дараа талууд сургалт дадлага явагдах газар оронтой танилцсан юм. Энэ жил “Зам-2024” хамтарсан сургалт дадлага Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн явагдана.
Хуваалцах:
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан хүүхдүүдийг шагналаа
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Саруулыг томилжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй байна
2 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Хөх сувд-2025” мөсний баяр ирэх сарын 13-23 өдрүүдэд болно
20 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаан болно
10 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Баянхошуунд агаар "маш их бохирдолтой" хэмжээнд хүрлээ
27 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Телеграм” аппликейшн ашиглан 45 хоногт 6.1 тэрбумыг залилжээ
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Ачбадрах Солонгос Улсын аварга шалгаруулах тэмцээнд хошой алтан медаль хүртэв
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цүнх баригчдыг “Шүүр ажиллагаа”-гаар шүүрдсэнгүй, Ерөнхий сайдаа
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно
3 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Ариунболд: Хуучин бүхнийг хаях ёстой гээд босоо монгол бичгээ мартаж болохгүй
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Жагсаал зохион байгуулж байгаа гэгдсэн Р.Чингисийг үүрэгт ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Нийслэлийн ногоон бүсэд хатуу түлш хэрэглэхийг хориглоно
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш хаана
6 цагийн дараа
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
5 цагийн дараа
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс
4 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.