0
Огноо2024-04-27
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн ивээл дор Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордны “Их танхим”-д зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт, бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч, даван туулж ирсэн. “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье” гэлээ.
Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын гурван үеийн төлөөлөл болох 1500 орчим цэргийн алба хаагч, ажилтан, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид оролцлоо.
Хуваалцах:
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардууллаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Волейболын дээд лигийн хагас шигшээ тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НӨАТ-ын бармтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан ₮21.8 тэрбумын зээл "салхинд хийсжээ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.