dobu.mndobu

"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"

"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.06/ ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

-Сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймгууд болон нийслэлд томуугийн сорьцод хандалт судалгаа хийжээ. Тандалт судалгаагаар нийт сорьцын 62 хувьд томуу, төст өвчний вирус илэрсэн байна. Үүнэсс таван төрлийн эмгэг төрүүлэгчийн дийлэнх нь амьсгалын замын синтициаль вирус, томуугийн H1N1 вирус байна.      

Амьсгалын замын синтициаль вирус 30 хувь,  томуугийн H1N1 вирус 26.3 хувь, H томуугийн вирус 2 хувьтай байсан бол САРС, корона вирус хамгийн бага буюу нэг хувьтай байна.

Нийслэлд сүүлийн долоо хоногт томуу, томуу төст  өвчин дэгдэлтийн түвшинд байна. Нийслэлд амбулаторийн нийт 111 мянган хүнд үзлэг хийж, өвчтэй 13 мянга орчим тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 11.2 хувийг эзэлсэн.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд 15 мянган дуудлага ирсэн. Үүний 21 хувь нь томуу, томуу төст өвчин байжээ. Нийслэлд 21 эмнэлэгт 1329 орыг хүүхэд хүлээн авахаар дэлгэсэн. Нэмэлтээр 1430 ор дэлгэж, нийт 2759 орон дээр хүүхэд хүлээн авч байна.

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгийн их эмч Б.Энхтайван:
-Энэ онд Томуугийн А хүрээний H1N1 давамгайлж байна. Мөн амьсгалын замын синтициаль вирустэй нийлээд нийт өвчлөлийн  70-80 хувийг эзэлж байна. Эдгээр хэв шинж уушгийг хүчтэй гэмтээдэг, бусад эрхтнийг амархан хүндрүүлдэг, хоруу чанартай. Харин RS вирус нь зургаа хүртэл сартай нялх хүүхдүүдэд их тохиолдож байна. Энэ нь амьсгалын дутагдалд оруулж, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүсгэдэг.

Ханиад томуу амьсгалыг хямраадаг өвчин. Энэ нь бүх эд эрхтэнд хүндрэл үүсгэдэг тул бид их болгоомжлох ёстой.  Архаг, хуу өвчтэй, ядрамхай хүүхдүүд илүү их хатгаа болж, хүчилтөрөгчийн дутагдалд орж, аппаратад ордог. Хүний уртавтар тархинд амьсгал, зүрхний төв гэж бий. Энэ нь хавагнаж, амьсгал зүрхний төвийг хаадаг. Амьсгалаас гадна зүрх зогсдог.

Эдгээр нь нэг байрлалд байдаг, амьдралын чухал төвүүд юм. Ийм ноцтой тул ханиад томууг энгийн гэж огт бодож болохгүй. Үүнийг та бүхэнд анхааруулах нь эмч хүний, эцэг хүний үүрэг юм. Ханиад хүндрэхээр олон эрхтний дутагдалд оруулдаг.

Томчууд тухайн эрхтний дутагдлаа эмчлүүлж, асуудлаа шийддэг. Харин тав хүртэл насны хүүхдүүд эрхтний дутагдлаар хүнд байдлыг давж чадахгүй. Учир нь тэдний эрхтэн дутуу хөгжсөн. Бусад эрхтнүүдээ дуудаж, элбэж хамжиж байж л амьд үлдэхийн төлөө тэмцдэг. Доод тал нь гурав, дээд тал нь зургаан эрхтэн нь хямардаг. Амьсгал нь хямарч, цээж нь хонхолзож байснаа ухаан нь бүдэг болдог. Хүчилтөрөгчийн дутагдлаа авах гээд зүрх нь олширч эхэлнэ.

Зүрх нь дэлсэж, цонхийдог. Энэ нь хүүхдийн хувь онцлогоос үл хамаардаг зүй тогтол юм.

Иймд хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг их ачаалалтай байдаг. Олон эрхтний  хямрал гэж юу вэ гэхээр гэдэс нь хямарна, хоолоо шингээж чадахгүй, цус алдана, бөөрний дутагдалд орно.

Манай улс хамгийн хүйтэн, хуурай цаг агаартай, агаарын бохирдол, хотжилт хүүхдүүдийн өвчлөлд нөлөөлж байна. Иймд ковидын үед яаж тэмцсэн, ямар дэглэм барьсан, тэдгээрийг хатуу чанд баримтлах цаг боллоо. Амны хаалт зүүж, гараа байнга угааж, хүн хоорондын зайг баримталбал томуугийн дэгдэлт буурна. Бидний идэвх их чухал. Томчууд гадуур явж, хүүхдүүдэд халдвар тарааж байна. Хүүхдүүдийнхээ өмнөөс сүржигнэж сур гэж зөвлөв.

Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор 11 сараас эхлэн эмнэлгүүдийн ачааллыг зөв хуваарилах зохион байгуулалт хийж, нэмэлт ор дэлгэн ажиллаж эхэлсэн. Иймд:

Амны хаалтаа зүүх

Гараа сайтар угаах
Дархлаагаа дэмжих
Олон нийтийн арга хэмжээнд ханиадны шинж тэмдэгтэй бол оролцохгүй байх
Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
Хүүхдийнхээ элсэн чихрийн хэрэглээг хянаж чанартай, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглүүлэхийг зөвлөж байна.

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

2 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.