dobu.mndobu

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Оксфордод сурахаар ₮16.2 сая төгрөг авсан ч сураагүй байна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Оксфордод сурахаар  ₮16.2 сая төгрөг авсан ч сураагүй байна

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан албан тушаалтан OXFORD-ийн их сургуульд суралцахаар сургалтын төлбөр болох 16.2 сая төгрөгийг компаниас төлүүлжээ. Гэвч сураагүй бөгөөд сургалтын төлбөр нь ч тус компанийн данс руу буцаагдаагүй аж.

Тодруулбал, 2023 оны "Эрдэнэс Монгол" ХХК-д хийсэн аудитын дүгнэлтээр, тус компанид гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан хүн ажиллаж байх хугацаандаа OXFORD-ийн их сургуульд сурах сургалтын төлбөрийг компаниас төлүүлсэн байна.

Гэвч тус сургуульд сурч чадаагүй ажлаас чөлөөлөгдөж, OXFORD-ийн их сургуулиас сургалтын 16.2 сая төгрөгийн төлбөрийг буцаан төлүүлсэн гэх боловч тус компанийн дансанд өнөөг хүртэл орж ирээгүй аж. 

Сануулахад, "Эрдэнэс Монгол"-ийн Гүйцэтгэх захирлаар, 

2007-2008 оны хооронд Д.Зоригт, 

2009-2012 оны хооронд Б.Энэбиш,

2012 онд Я.Долгоржав,

2012-2015 оны хооронд О.Сайнбуян,

2015-2016 оны хооронд Б.Бямбасайхан,

2016-2018 оны хооронд Ц.Түмэнцогт,

2018-2020 оны хооронд П.Ганхүү,

2020-2021 оны хооронд Д.Хаянхярваа,

2021-2022 оны хооронд үүрэг гүйцэтгэгчээр О.Хулан ажиллаж байсан. 

2022 оноос хойш С.Наранцогт ажиллаж буй. 

Хуваалцах:

|
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД

2 цагийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.