0
Огноо2024-04-25
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны дөрөвдүгээр сарын 4-8-ны өдрүүдэд Канад Улсын Оттава хотноо болсон Монгол, Канад Улсын Батлан хамгаалахын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, канадын талаас тус улсын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд хатагтай Наташа Ким нар тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Элчин сайдын яамны Элчин зөвлөх В.Оюу, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын Ахлах мэргэжилтэн хурандаа С.Амарсайхан, Монгол Улсаас Канад Улсад суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Э.Гансүх нар ажиллав.
Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Батлан хамгаалахын дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Батлан хамгаалахын дэд сайд хатагтай Наташа Ким болон ЗХЖШ-ын дарга генерал Уэйн Эйр нартай хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд дэд сайд Б.Баярмагнай Монгол Улсад нүүрлэсэн зудын гамшигт өртсөн малчдад зориулж Канад Улс 215 мянган долларын тусламж үзүүлсэн явдалд талархал илэрхийлэв. Улмаар талууд батлан хамгаалахын харилцаа, түүний дотор цэргийн албан хаагчдын сургалт, орон нутгийн хамгаалалтын рэйнжерийн чиглэлээр туршлага солилцох, энхийг сахиулах ажиллагаа болон “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийн асуудлаар хамтарч ажиллах талаар харилцан тохиролцлоо.
Мөн Канад Улсын Гадаад хэргийн яамны Энэтхэг Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп, тус яамны Монголын асуудал хариуцсан, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн газрын албан тушаалтнуудтай бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар харилцан мэдээлэл хийж санал солилцов.
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсын Зэвсэгт хүчний Хэлний сургалтын төвд зочилж үйл ажиллагаатай нь танилцаж, тус төвд суралцаж байгаа оюутнуудтай уулзалт хийсэн юм.
Хуваалцах:
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардууллаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Волейболын дээд лигийн хагас шигшээ тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НӨАТ-ын бармтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна
21 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан ₮21.8 тэрбумын зээл "салхинд хийсжээ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан ₮21.8 тэрбумын зээл "салхинд хийсжээ"
1 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.