dobu.mndobu

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар мэдлэг, туршлагаа солилцлоо

Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар мэдлэг, туршлагаа солилцлоо

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын сургалтын үеэр Төв аймгийн нутаг дэвсгэрт урьдчилан сонгож, зөвшилцсөн нутгийн захиргааны болон иргэн, хуулийн этгээдийн долоон объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх дадлагыг зохион байгууллаа.

Энэхүү дадлага ажил нь гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нарын мэдлэг, туршлагыг солилцох, холбогдох хяналт шалгалтын хууль тогтоомжийг хэрэглэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгээрээ онцлог байлаа.

Мөн энэ үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Баян-Эрдэнэ “Улсын хяналт шалгалт зохион байгуулахад анхаарах асуудал”, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Ганболд “Гамшгаас хамгаалах улсын хяналтын хэрэгжилтийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал, 2022 он болон 2023 оны харьцуулалт, үр дүн”, нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Алтантүлхүүр “Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу явуулахад анхаарах асуудал” сэдвээр тус тус онолын мэдлэг олголоо.

Хуваалцах:

|
Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

Тэмбүүгийн өвчлөл 23 хувиар нэмэгджээ

15 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

Нийслэлд 17.000 км авто зам шинээр барина

14 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.