dobu.mndobu

NVIDIA-ийн үүсгэн байгуулагч Жэнсен Хуан хувийн амьдралдаа гаргасан алдааныхаа төлөө уучлалт хүсэж, компанийн удирдлагад эргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

NVIDIA-ийн үүсгэн байгуулагч Жэнсен Хуан хувийн амьдралдаа гаргасан алдааныхаа төлөө уучлалт хүсэж, компанийн удирдлагад эргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Дэлхийн технологийн салбарын анхаарлын төвд ороод буй NVIDIA компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон Жэнсен Хуан анх удаа олон нийтэд хандан албан ёсны мэдэгдэл гаргаж, хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрөн уучлалт хүсжээ.

Тэрбээр сүүлийн нэг долоо хоногт найз нөхөд, салбарын хамт олон болон өмнө нь уулзаж байгаагүй хүмүүсээс хүртсэн дэмжлэг, халамжид талархал илэрхийлээд, гэр бүлийнхэндээ хайртай гэдгээ онцолсон байна.

Жэнсен Хуан мэдэгдэлдээ 53 жилийн өмнө АНУ-д ирж, тус улсын иргэн болсон нь амьдралынхаа хамгийн бахархалтай мөчүүдийн нэг байсныг дурджээ. Мөн NVIDIA-г өөрийн амьдралынхаа хамгийн чухал ажил үйлс хэмээн тодорхойлж, хамт олонтойгоо өнөөгийн компанийг бүтээлцсэндээ бахархдаг гэдгээ илэрхийлсэн байна.

Харин хувийн амьдралтай холбоотой асуудлын талаар “Би NVIDIA-д ажилладаг хүн бүрт тавигддаг шаардлагыг хангаж чадаагүй бөгөөд хувийн амьдралдаа ноцтой алдаа гаргасан. Үүний улмаас Төлөөлөн удирдах зөвлөлд хүндрэл учруулсандаа гүнээ харамсаж байна. Гаргасан алдааныхаа хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, хараат бус мөрдөн шалгах ажиллагаанд бүх талаар хамтран ажиллана” хэмээн мэдэгджээ.

Түүнчлэн түүнийг албан тушаалаасаа огцорсноос хойш NVIDIA-ийн ажилтнууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн түншүүд болон харилцагчид гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн ирэхийг хүсэж буйгаа илэрхийлснийг дурдсан байна.

Энэ талаар тэрбээр “Хэрэв Төлөөлөн удирдах зөвлөл намайг эргэн ирэх нь хувьцаа эзэмшигчид, ажилтнууд, компанийн болон Америкийн эрх ашигт нийцнэ гэж үзвэл гүйцэтгэх захирлын албан тушаалдаа эргэн очих нь миний хувьд нэр төрийн хэрэг байх болно” гэжээ.

Гэвч NVIDIA компанийн Төлөөлөн удирдах зөвлөл Жэнсен Хуанг гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилох төлөвлөгөөгүй гэдгээ мэдэгдсэн байна. Тус компанийн ТУЗ түүний огцрох хүсэлтийг санал нэгтэйгээр хүлээн авсан бөгөөд байнгын залгамжлагчийг томилох хүртэл санхүү хариуцсан захирал Колетт Кресс түр гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа аж.

Ийнхүү дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэгийг үүсгэн байгуулж, удирдаж ирсэн Жэнсен Хуан албан тушаалдаа эргэн ирэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч компанийн ТУЗ одоогоор уг саналыг хүлээн авахгүй байр суурьтай байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.