dobu.mndobu

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орж, хүүхдүүд шинэ орчинд хичээллэнэ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр сургуулийн өргөтгөл ашиглалтад орж, хүүхдүүд шинэ орчинд хичээллэнэ

Монгол Улсын 2024–2026 оны төсвийн 7,225.1 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга бүрэн ашиглалтад орлоо.

Төслийн хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтийг үндэслэн барилгыг хүлээн авсан байна.

Сургуулийн өргөтгөлийн барилгын зураг төслийг “Жаргалант хийц” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлыг “Эх бүрдэн” ХХК гүйцэтгэжээ.

Тус сургууль нь 1987 онд баригдсан, 640 хүүхдийн хүчин чадалтай үндсэн барилгатай бөгөөд өмнө нь 1,260 хүүхэд 37 бүлэгт хуваагдан суралцаж байв.

320 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор орчин үеийн стандартын шаардлага хангасан номын сан, спорт заал, урлаг заал, гал тогоо болон анги танхимтай болж байна.

Ингэснээр ахлах ангийн суралцагчид нэг ээлжээр хичээллэх, үдийн хоолны хөтөлбөрт бүрэн хамрагдах, стандартын шаардлага хангасан спорт, урлагийн заал, анги танхимд суралцах нөхцөл бүрдэж байна.

Энэ нь хүүхэд бүрд боловсролын тэгш, хүртээмжтэй орчин бүрдүүлж, эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжих, авьяас чадвараа нээн хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлж буй чухал бүтээн байгуулалт юм.

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.