dobu.mndobu

Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдлээ

Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орж, сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдлээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд баригдсан 280 ортой, 211 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус барилга байгууламжид 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улсын комисс ажилласан байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд цэцэрлэгийн насны буюу 2–5 насны 450 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа юм.

Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хамран сургах тойргийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж нэмэгдэж, стандартын шаардлага хангасан, эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд суралцах нөхцөл бүрдэж байна.

Төслийн төсөвт өртөг 7,053.3 сая төгрөг бөгөөд барилга угсралтын ажлыг “Жамъян пайтан” ХХК гэрээт хугацаанд гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө. 

https://admin.dobu.mn//storage/posts/November2026/2222222221.png

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.