dobu.mndobu

Спикерт С.Амарсайханы туршлага нимгэдэж, Ж.Бат-Эрдэнэ булзана, С.Бямбацогтын хувьд туршлага ч зангараг ч дутахгүй

0

НийтлэлчAdmin

Огноо2026-03-27

Спикерт С.Амарсайханы туршлага нимгэдэж, Ж.Бат-Эрдэнэ булзана, С.Бямбацогтын хувьд туршлага ч зангараг ч дутахгүй

Улс төрийн ууган хүчний Удирдах зөвлөлийн хуралдаан Төрд үүсээд байгаа гацааг гаргахаар хэлэлцэж эхлээд өндөрлөсөн ч эцсийн шийдвэрийг албан ёсоор хараахан танилцуулаагүй байна. УИХ-ын дарга Н.Учралыг Ерөнхий сайдад томилж, МАН-ын даргаар ажиллуулахаар тохиролцсон бол яг одоо УИХ-ын даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудал хүчтэй өрнөсөн аж.

Орон гараад буй УИХ-ын даргын суудалд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нарыг томилохоор хэлэлцэж байгаа ч эцсийн шийдвэр танилцуулаагүй.  

Мэдээж хэрэг, нэр нь өнгөлөөд байгаа гурав дундаас С.Бямбацогт нь илүү жин дарна биз. Гуч гаруйхан насандаа парламентын босго алхаж, өдгөө тав сонгогдохдоо УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас эхлээд УИХ дахь Ёс зүйн дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус хоёр парламент дамжин ажилласан, парламентын үйл ажиллагаа, бүтцийг хэрхэн ямар түвшинд байх ёстой хэм хэмжээг хамгийн сайн мэдэх хүн. .

Нөгөө талаар Зам, тээврийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд, өдгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна гэхээр Гүйцэтгэх засаглалын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл гээд сайн мэдэх хүний нэг. Г.Занданшатарын Засгийн газрын гал тогоог чамгүй сайн барьсан гэдгийг хамтрагчид нь хэлэх байх. Нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд ч хэлээд өгнө. 

Төрийн эрх барих хамгийн дээд байгууллагыг туршлага бүхий парламентч удирдана уу гэхээс албан тушаал горьдсон хэн нэгэн санаархахын хэрэггүй. Хууль тогтоох дээд байгууллага бол Монгол Улсын хувь заяаг шийддэг байгууллага учраас тэр. УИХ алдаа гаргавал Монгол Улс алдана. Онож байвал Монгол Улс хожиж байдаг учиртай. Тиймээс Ж.Бат-Эрдэнэ, С.Амарсайхан нарын туршлага арай л нимгэднэ. Түүнээс болохгүй зүйл үгүй.

С.Бямбацогт сайдын хувьд С.Баяраас эхлээд Г.Занданшатар хүртэл найман Ерөнхий сайдын нүүр үзэж ажиллахдаа гурван ч Засгийн газарт нь сайдаар ажиллаж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэлээс эхлээд Н.Учрал хүртэл зургаан УИХ-ын даргатай нэгэн танхимд ажиллахдаа гурван парламентад Байнгын хороо удирдаж гэхээр аргагүй л туршлагатай, зангарагтай улстөрч. Ховд аймгаас дөрөв сонгогдсон С.Бямбацогт томсгосон тойрогт өрсөлдөөд Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр санал аваад УИХ-д орж ирсэн нь ч нэгийг хэлнэ. Өдгөөгийн парламентад ард түмний итгэл найдварыг удаа дараа авч, УИХ-д тав сонгогдсон нь хэд билээ гэх зэргийг ч харгалзан үзсэн байх.

Үүнээс нэг зүйл анзаарагдаж байна. Өнөөдөр Засгийн газарт ажиллаж байсан сайд маргааш нь өөр Засгийн газарт ажиллах боломжгүй байдаг. Яагаад гэхээр өнөөх л фракц бүлэглэл, улстөржилт. Гэтэл С.Бямбацогт аль аль Засгийн газарт ажиллаж байсан нь бүлэг фракц үүсгээд улстөржөөд байдаггүй нэг сайн талтай. Тэгэхээр олон намаас бүрдэх, олон ургальч үзэл бүхий парламентад эв нэгдлийг эрхэмлэж тууштай ажиллана гэж МАН-аас УИХ-ын даргын албанд илгээсэн болов уу.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.