dobu.mndobu

О.Цогтгэрэл АН-ын түүхэн дэх хамгийн айдастай, арчаагүй дарга гэдгээ дахин батлалаа

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-10

О.Цогтгэрэл АН-ын түүхэн дэх хамгийн айдастай, арчаагүй дарга гэдгээ дахин батлалаа

“Зайрмагчин”-аар толгойлуулсан АН-ын ҮБХ-ны хуралдаан өнөөдөр ахиад үргэлжлэн хуралдаж байна. Яагаад гэхээр дарга нь намынхаа хуралдааныг зангидаж чадахгүй, Генсекээ ч томилж чадаагүй учраас тавьж хоносон. Хамгийн гол шалтгаан нь О.Цогтгэрэл дарга намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг өөрийнхөө фракцын хүмүүсээр бүрдүүлэхээр дайрч байгаа учраас ҮБХ-ны гишүүд эсэргүүцсээр ийн хурал удааширчээ. Өчигдрийн хуралдаанаар О.Цогтгэрэл өдгөө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Д.Амарбаясгаланг санал болгосон ч намынх нь гишүүд хүлээж аваагүй, унасан. Тэгэхээр нь А.Батпүрэвийн нэрийг оруулж ирсэн ч бас л ҮБХ-ны гишүүд зөвшөөрөөгүй.

Хуучин бол Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга, С.Эрдэнэ гээд олон өвгөдийнх нь гар хөлүүд ҮБХ-ны гишүүдийг хайрцаглаад явчихдаг, шинэчлэх ямар ч боломжгүй байв. Одоо бол АН-ын ҮБХ-ны гишүүд нэлээд шинэчлэгдсэн, залуусаар эгнээгээ бүрдүүлсэн учраас өөр зүйл хүсэж байна. Гэтэл О.Цогтгэрэл АН-ыг тарааж орхисон өвгөдийнхөө замаар бүгдийг өөрөө авах гээд дайраад байгааг ҮБХ-ны гишүүд эсэргүүцээд байгаа юм. 

Энэ тухай ҮБХ-ны гишүүн С.Баярцогт маш тодорхой хэлнэ лээ. Тэрбээр “Би О.Цогтгэрэл даргыг дэмжсэн. Гэхдээ арай өөрөөр харж байсан. Тиймээс анх томилогдоход нь Та бол “Нэг монгол” фракцыг төлөөлж гарч ирсэн. “Гранд монгол” гэж залуусын фракц байгаа, тэндээс генсекээ томилоорой гэсэн. Нэг фракц бүгдийг авч болохгүй, эв нэгдэл хэрэгтэй. Өнөөдөр хуучин ҮБХ-ны гишүүдийг багцалж байгаад эрх мэдлээ авдаг байсан цаг өнгөрсөн. Тухайлбал Х.Баттулга ҮБХ-ны тал хувийг багцалж байсан учраас ашиг сонирхлоо оруулсаар ирсэн. Бусдад ямар ч боломж олгож байгаагүй. Харин өнөөдөр Х.Баттулгын гар хөлүүд зургааны нэгийг л бүрдүүлж байгаа” хэмээсэн юм.

О.Цогтгэрэлийн санал болгож байгаа хүмүүсийг дэмжихгүй байгаагийн нэг санаа нь ерөөсөө түүнийг АН-ын даргыг ч зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тиймээс ҮБХ-ны гишүүд даргаа хүлээн зөвшөөрөхгүйгээр үл барам Б.Хурц тэргүүтэй хүмүүс Соёлын төвийн өргөөнд Онц их хурал зарлан хуралдуулж, АН-ын дарга О.Цогтгэрэлийг 95 хувиар огцруулчихлаа.

Уг нь бол ҮБХ-ны гишүүдээс АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад С.Баярцогтыг дэмжихээр байгаа ч намынх нь дарга айгаад байгаа нь ойлгомжтой. О.Цогтгэрэл бол угаасаа өөртөө итгэлгүй айдастаа дарга. Ямар сайндаа АН-ын дарга байж УИХ дахь намынхаа бүлгийн даргыг өгөхгүй айдсандаа дараатай хэвтэж байгаа нөхрөөс ямар ч ялалт хүлээх хэрэггүй. Улс төрийг зоригтой хүн хийдэг юм. Тэр тусмаа олон ургалч үзэл бүхий АН-ын даргын албыг аймшиггүй зоригтой нөхөр хаших ёстой. АН өөрөө алдаатай улс төрийн хүчин, гэтэл ийм айдастай дарга удирдахаар хаашаа явах вэ.

Хэрвээ С.Баярцогт ч юм уу, өөр нэгнийг томилчих юм бол О.Цогтгэрэлтэй харьцах ч хүн олдохоо болино гэдгийг тэр мэдэж байгаа учраас ийнхүү айж өөрийнхөө гарын дор нөхдийг Ерөнхий нарийн бичгийн даргад санал болгож байгаа юм. Ийм өчүүхэн нөхрөөс юу ч хүлээх хэрэггүй. АН-ын түүхэнд олон дарга нар байсан. Түүн  шиг ийм аймхай, арчаагүй дарга нэгээхэн ч үгүй.

О.Цогтгэрэл АН-ын даргаар томилогдсон цагаасаа хойш л арчаагүй, айдастай, ямар ч улс төрийн мэдрэмжгүй дарга гэдгээ харуулсаар ирсэн. Энэ удаагийн ҮБХ-ны хуралдаанаар дахин баталлаа. Одоо тэгэхээр АН-ынхан даргынхаа арчаагүй айдастай гэдгийг сонгуулиар дахин батлахыг харах үлдлээ дээ.

С.Данзан

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.