0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, 66.7 хувийн саналаар дэмжсэн. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураах байсан ч гишүүдийн ирцээс шалтгаалан АН-ын бүлэг ажлын нэг хоногийн завсарлага авсан юм.
Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр (2026.04.16) санал хураана.
Хэрэв гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлнэ. Харин дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг хууль санаачлагч буюу Ерөнхийлөгчид буцаах юм.
Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг хуулийн төслийг батлагдах хүртэл нь өргөн мэдүүлсээр байх болно хэмээн хэлсэн билээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.