0

Шуудхан хэлье, АН-ыг С.Эрдэнэ нэг удаа МАН-тай наймаалцаж тараасан. Харин одоо О.Цогтгэрэл хаа сайгүй наймаа панз ярьж АН-ыг дахин тараах гэж байна. Улс төрийн том хүчнийг “Тэсо” компанийн засаглалаар удирдах гэж үзсэн О.Цогтгэрэлээс хүн бүхэн нүүр буруулж байна гэх. Энэ бол өөр асуудал, үүний цаана том наймаа явж байгаа гэдгийг АН дотор ярих болжээ.
АН-ынхан дотоод сонгууль, ҮБХ-ны хурлаас хойш дундаа хагарч цөөнгүй гишүүд намаас гарахаа илэрхийлж, зарим нь өөр намд ороод байгааг бид мэднэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү, Я.Санжмятав нар АН-аас гарч Иргэний зориг ногоон намд элсжээ. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, Г.Баярсайхан нар намаас гарч магадгүй гэсэн мэдээллийг өгч байгаагийн цаана зүгээр ч нэг үйл явдал өрнөөгүй нь лавтай.
Я.Санжмятав нар АН-аас зүгээр ч нэг яваагүй. Тэд ямар нэг зүйл тодорхой мэдэж байгаагаас гадна наймаачдын золиос болохгүйн тулд амиа бодож байгаа хэрэг. Үүний шилийг даран хэдийгээр урвагч ч гэсэн О.Баасанхүү нар АН-аас гарах мэдээлэл өгч байгаа нь санаандгүй хэрэг биш.
Өнгөн талаас нь харахад О.Цогтгэрэл дотоод сонгуулийг хайрцагласан, ҮБХ-ны хуралдаанаар Ерөнхий нарийн бичгийн дарга болон Хяналтын ерөнхий хороо, Улс төрийн товчоонд өөрсдийнхөө хүмүүсийг тавих гэж муйхарлаж, бусдад боломж олгоогүй гэх мэт олон шалтгааны улмаас гишүүд намаа орхиход хүрчээ гэсэн мэдээлэл байгаа ч үүний цаана өөр том наймаа явж байгааг хэлэх боллоо.
Түүнээс О.Цогтгэрэл хэдий мулгуу ч гэсэн улс төрийн зүүн жигүүрийг эзэлсэн том намыг ингэж удирдана гэж байхгүй. Үүний цаана ямар нэгэн наймаа явж байх магадлал байна. С.Эрдэнэ бол өөрийнхөө хэргээр наймаалцаж, УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн гурван шатны сонгуульд АН-ыг навс ялагдуулаад өөрөө Консулаар шагнуулаад явсан хүн. Харин О.Цогтгэрэл ямар наймаа хийгээд байгааг мэдэх хэрэгтэй. Түүнд гав дөнгө зүүчихээр өдүүлсэн хэрэг одоогоор сөхөгдөөгүй байна. Харин бизнес нь унаж, дампуурахдаа тулсан гэдгийг намынхан нь журамт нөхөд өгч байна.
С.Данзан
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.