dobu.mndobu

“Сайн ах” Х.Тэмүүжин “Женко” Х.Баттулгын “сайн дүү” болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-06

“Сайн ах” Х.Тэмүүжин “Женко” Х.Баттулгын “сайн дүү” болжээ

АН-ын ҮБХ”ны хурлаас Монголын улс төр, улс төрийн намууд, улстөрчдөд хэвшил болсон өмхий самхай нэвт үнэртэж байна. Мэдээж аливаа юм хоёр талтай, эндээс хэн нь хэн болохыг ч иргэд, сонгогчид хангалттай харж, таньж авч байгаа нь сайн тал юм даа. Улстөрд мөнхийн дайсан, бас мөнхийн нөхөр гэж үгүй. Зөвхөн эрх ашиг, албан тушаалын наймаа, төсөв тендерийн тохироо л Монголын улс төрийг тодорхойлж ирсэн нь АН-ын ҮБХ-ны хурлаас харагдана.

Ганцхан жишээ, хэдхэн жилийн өмнө ХЗДХ-ийн сайдын албанд тухалж  асан Х.Тэмүүжин, мань хүнийг  овоо хараандаа авч байгаад, “Арын өрөөний жалюз сайд”,  хар тамхичдын “сайн ах”-аар тодруулан шившиглэж байгаад  огцруулж дөнгөсөн  “Женко” Х.Баттулга нар гэнэт бие биеээ хайртай болчихсон нь  албан тушаалын төлөөх түр зуурын холбоос аж.

“Нохой зассан хүндээ янаг” гэгчээр Х.Тэмүүжин Бүлгийн дарга болохын тулд  улайран зүтгэж, улмаар “Женко”-г налж яваа. Харин  тэртэй тэргүй улс төрөөс уруудаж, улам доошоо гулсаж байгаа,  Монголын хамгийн бохир улстөрч тодотголтой  “Женко”  Х.Баттулгын хувьд энэ удаа Х.Тэмүүжинг Бүлгийн даргад сонгогдохыг дэмжиж,  өөрийн гар хөлүүдээр кнопдуулан санасандаа хүрээд авбал  өөрт нь л ашигтайн дээр үнэгүй “Утсан хүүхэлдэй”-г хааш нь бол хаашаа  ч хамаагүй эргүүлж тоглоно.

Ер нь бол улс төрийн салхинд аль аль нь арчигдаж яваа муу нэртэй, муухай түүхтэй, бохир нөхдүүд олсны хоёр талаас зуурчихсан яваа нь “Жалюз” Х.Тэмүүжин, “Женко” Х.Баттулга хоёр юм. АН-ын ҮБХ энэ мэт улс төрийн “үхдэл”-үүдээс намаа цэвэрлэж байж л шинэчлэгдэж, урагшаа явна. Чадахгүй бол шаварт ойчсон тэмээ шиг тийчилсээр нам нь өөрөө “нүд аних” ийм л ирээдүй хүлээж байна.

Ч.Ариунганга

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.