0
Огноо2024-04-20
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар өнөөдөр “Оюутан цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын “Цэргийн ерөнхий бэлтгэл” онолын сургалтын зохион байгуулалт, хичээлийн явц, байдалтай танилцаж, оюутнуудтай уулзалт зохион байгууллаа.
Тус сургалт энэ жил Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, Монгол Улсын боловсролын их сургууль зэрэг улсын сургуулиулиудыг түшиглэн зохион байгуулагдаж байна.
Анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн уг сурталтад оюутан, суралцагчдыг 2022 оноос эхлэн “E-Mongolia” цахим платформоор бүртгэж эхэлсэн. Энэ жилийн тухайд голч оноо, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад тэнцсэн 1000 гаруй оюутнууд сургалтад хамрагдах эрхээ олж авсан юм. Түүнчлэн тэдгээр суралцагч оюутнууд гуравдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 2-ны өдрийг хүртэл танхимийн, зургаадугаар сарын 15-аас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл хээрийн бэлтгэл сургалтад хамрагдана.
Мөн энэ жилийн сургалтын онцлог нь танхимаар олж авсан онолын мэдлэгийг дадлагаар баталгаажуулах, дасгал хөдөлгөөн, гүйлт гимнастикийг тогтмолжуулах үүднээс биеийн тамирийн хичээлийг нэмэлтээр оруулж буй юм.
Бригадын генерал Ж.Болдбаатар оюутнуудтай уулзах үеэрээ тэдний санал сэтгэгдлийг сонсож, батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлав.
Тэрээр “Та бүхэн ирээдүйд өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд, мөн иргэний, цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхээр уг сургалтад хамрагдаж байна. Монгол Улсад Цэргийн алба хаах таван төрөл байдгийн нэг нь энэхүү "Оюутан цэрэг" цэргийн мэргэжил олгох сургалт юм. Тиймээс та бүхэнд батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын нэрийн өмнөөс талархал дэвшүүлмээр байна. Та бүхэн өмнө нь ээж, аавын хүү байсан бол энэ сургалтад хамрагдсанаар төрдөө тангараг өргөсөн эх орны хүү болж байна гэсэн үг. Энэ бол том бахархал юм. Би 1986 онд Цэргийн тангараг өргөж байлаа. Түүнээс хойш өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна. Эр хүн болгон бахархалтай байх ёстой. Харин тэр бахархал нь эх орон гэх энэ агуу том ойлголт байх ёстой гэдгийг та бүхэн ойлгож аваарай. Тус хөтөлбөрт хамрагдсанаар залуус эх оронч үзэлд төлөвшиж, тэдний хандлага, хариуцлага сайжирч, хууль журмыг ойлгож авдаг. Тиймээс залуус та бүхэн эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ албаа амжилттай хаахыг хүсье” гэлээ.
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн хамт БХЯ-ны ХШҮДАГ-ын дарга хурандаа Н.Пүрэвдорж, СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга хурандаа Д.Энхсайхан, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Ялалт нарын албаныхан ажиллалаа.
Хуваалцах:
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардууллаа
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Волейболын дээд лигийн хагас шигшээ тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НӨАТ-ын бармтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан ₮21.8 тэрбумын зээл "салхинд хийсжээ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.