0
Огноо2024-04-17
Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж байгаа тендер шалгаруулалт, худалдан авах үйл ажиллагааны эрсдэл бууруулах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтад БХЯ, ЗХЖШ болон Төрлийн цэргийн командлал, БИЦУГ-ын холбогдох албан тушаалтнууд хамрагдав.
Сургалтын эхэнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд батлан хамгаалах салбарын хэмжээнд авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, түүний хэрэгжилтийн талаар онцоллоо.
Үргэлжлүүлэн БХЗГ-ын МТХЗХ-ийн дарга хурандаа Ж.Банзрагч, ЗХЖШ-ын МТГ-ын хэлтсийн дарга хурандаа Б.Энхболд нар салбарын хэмжээн дэх Олон улсын зээл, тусламж, төсөл хөтөлбөр, Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн талаар товч мэдээлэл өгч, 2024 оны худалдан авах төлөвлөгөө, хэрэгжилт, хяналтыг танилцуулсан юм.
Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал нар авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон улсын зээл, тусламж, төслийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой эрсдэлээс хамгаалах, анхаарах асуудал зэрэг чухал сэдвийг хөндлөө. Мөн сургалтад оролцсон бүрэлдэхүүн сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Төгсгөлд нь АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбишээс сургалттай холбоотой зарим зүйлийг тодрууллаа.
-АТГ-аас Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд чиглэсэн сургалтыг тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн сургалтын онцлогийн талаар юу хэлэх вэ?
-Бидний хувьд Батлан хамгаалах яамны удирдлагуудтай 2024 онд мэдээлэл солилцож, Авлигаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хамтран баталсан. Үүний дагуу хууль тогтоомжийн хүрээнд энгийн нэг сургалт зохион байгуулахаас илүүтэй авлигын гэмт хэрэг гардаг ажил, үйлчилгээний кейс, баримтуудад тулгуурлаж, өргөн ойлголт өгөх, мэдлэг мэдээллээр хангахыг зорьж ажиллаж байна. Өнөөдрийн сургалтаар худалдан авах ажиллагаа хариуцдаг албан хаагчдыг хамруулж, гарч болзошгүй эсвэл өмнө нь үүсэж байсан зөрчлөөс сэрэмжлүүлэх, нөгөөтэйгөөр холбогдох хуульд орсон өөрчлөлт, зохицуулалтын талаар мэдээлэл өглөө. Батлан хамгаалах салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдэд Батлан хамгаалах яам, Авлигатай тэмцэх газрын хамтын ажиллагааны хүрээнд бидний зүгээс зөвлөгөө мэдээллээр хангах боломжтой гэдгийг илэрхийллээ.
-Худалдан авалтын үед үүсдэг зөрчил, гэмт хэргүүдийн зонхилох шалтгаан юу, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Батлан хамгаалах салбарын хувьд ажлын гүйцэтгэлийн түүхтэй болох шаардлагатай. Ингэснээр ажлыг чанаргүй гүйцэтгэдэг, хугацаанд нь дуусгадаггүй аж, ахуй нэгжүүдийг тодорхой хэмжээнд цензурдэж, худалдан авах ажиллагаанд нь шалгаруулахгүй байх боломжтой гэдэг үүднээс зохих мэдээллүүдийг өгч байгаа. Албан тушаалтнууд эрхзүйн мэдлэг, мэдээлэл дутмаг, хувийн ашиг сонирхлоос үүдэн худалдан авах ажиллагааны үед асуудал гаргах эрсдэлтэй байдаг. Иймд авлигаас урьдчилан сэргийлэхийн тулд худалдан авалтад оролцсон алба хаагчид худалдан авалтынхаа талаар сайн судалж, танилцуулдаг, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг тодорхой дэлгэрэнгүй бичиж, удирдах албан тушаалтнуудыг мэдээллээр хангадаг байх ёстой.
-Авлигатай тэмцэх газрын хувьд Батлан хамгаалах салбарын авлигаас урьдчилан сэргийлэх талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааг хэрхэн хардаг вэ?
-Батлан хамгаалах салбарын бодлогыг тодорхойлдог удирдлагууд мэргэжлийн албан тушаалтнуудаас бүрдсэн нь их нөлөөлж байна. Тус салбарт авлигын эрсдэл буурсан. Авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл ч бусад салбараас өндөр байгаа. Үүний илрэл нь АТГ-аас гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр Батлан хамгаалах салбар маш сайн үзүүлэлттэй байгаа. Сүүлийн жилүүдэд бусад яамдаа тогтмол тэргүүлж байна. Сургалтуудаас гадна АТГ-аас зохион байгуулж байгаа соён гэгээрүүлэх ажлыг сурталчлахад БХЯ-ны харьяа “Соёмбо” редакц идэвхтэй хамтарч ажилладаг нь авлигын эрсдэлийг бууруулахад хувь нэмэр оруулж байна.
Хуваалцах:
Нийслэлд тусгай дэглэм бүхий бүс тогтооно
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Утаа, түгжрэлийг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: Насны хишгийг жил бүр тогтмол хугацаанд олгоно
2 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хүнсний ууган үйлдвэрийн зарим ажилтанд төрийн одон, медаль гардууллаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Волейболын дээд лигийн хагас шигшээ тоглолт энэ сарын 11-нээс эхэлнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах АРГУУД
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Төрийн өмчийн компаниудыг үр ашигтай ажиллуулах тухай хуулийн хэлэлцүүлэг болно
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
1.1 сая тонн нүүрс "хулгайлсан" Б.Батдаваа ба түүний эхнэрийн хэрэг юу болов?!
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -13 градус хүйтэн, ялимгүй цас орно
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
НӨАТ-ын бармтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтоо авна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Азийн хөгжлийн банкнаас авсан ₮21.8 тэрбумын зээл "салхинд хийсжээ"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
"Ханиад хүндэрснээр олон эрхтний дутагдалд орох эрсдэлтэй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн өмчийг үнэгүйдүүлсэн “Эрдэнэс алт ресурс”-ийнхэнд хариуцлага тооцохгүй юу, Н.Учрал сайд аа
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрэв
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Говь-Алтай аймагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.