dobu.mndobu

Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна

Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна

Улсын хэмжээнд зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг хийхэд эрсдэлийн түвшин “дунд” гарчээ. Үүнээс Баян-Өлгий, Завхан, Увс “маш их” эрсдэлтэй байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. 

Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх төлөвтэй байгаа тул өвөлжилт хүндэрч болзошгүй болон хүндэрсэн бүс нутагт бэлэн байдлыг тасралтгүй хангаж ажиллах шаардлагатай байна.  

Хуваалцах:

|
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

12 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

12 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.