0
Огноо2025-02-06
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашиглласан, намтраа хуурамчаар бөглөж, Засаг даргын албанд томилогдсон зэрэг асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг огцруулах албан бичгийг хүргүүлээд байсан. Тэгвэл ямар үндэслэлээр Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон баримт олон нийтэд ил болсон байна. Тэрбээр Засаг даргын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг хууль зөрчин томилжээ.
Тодруулбал, Авлигын эсрэг хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6.”албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт АТГ-аас албан бичиг ирүүлсэн байна. Энэхүү албан бичигт “Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Наранбаяр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад ороогүй буюу дээрх хуулийг зөрчсөн” нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл АТГ-аас Д.Наранбаярыг Булган аймгийн ЗДТГ-ын даргад томилох нь хууль зөрчинө гэж тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт ийнхүү албан бичгээр хариу өгсөн байна. Гэвч тэрээр АТГ-ын зөрчлийн мэдүүлгийг үл тоож, өөрийн албан тушаалаа хэтрүүлэн ашигллаж Д.Наранбаярыг Тамгын газрын даргаараа томилосон аж. Ингэснээр тэрээр Төрийн албаны тухай хууль болон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл гаргасан нь түүнийг огцруулах гол үндэслэл болсон байна.
Нөгөөтэйгүүр Д.Пүрэв-Очир нь тус аймгийн Засаг даргаар томилогдохоо хуурамч анкет бүрдүүлж, хууль бусаар албан тушаалд очсон гэдгийг тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар аймаг, сумдын Засаг даргад томилогдох этгээд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн заалттай. Тэгвэл Д.Пүрэв-Очир нь төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд энэхүү хуулийн заалтад нийцэхийн тулд ИНЕГ-т гурван жил ажилласан гэх хуурамч анкент бүрдүүлж өгсөн гэх хуулийн ноцтой зөрчлийг тус аймгийн МАН-ын эх сурвалжууд өгүүлдэг. Дээрх олон хуулийн зөрчилтэй Д.Пүрэв-Очирыг огцруулах шаардлагатай гэдгийг Булган аймгийн иргэдийн зүгээс ч шаардаж байгаа юм. Хэрэв огцруулахгүй бол жагсаал хийнэ гэдгээ ч иргэд мэдэгдэж байна.
Э.МӨНХ
Хуваалцах:
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны дамжин суултын талаар асуутал "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гэж загнажээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эрдэнэмандал сумын 100 жилийн ойн барилдааны бүртгэл эхэллээ
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкны Б.Ундармаа НДС-ийн өр төлбөрт хураалгасан үл хөдлөхүүдээ буцаан худалдан авч эхэллээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
7 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг ХОРИГЛОЛОО
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: Дарханы Хонгор суманд гангийн үйлдвэр барьж, дотоодынхоо гангийн хэрэгцээг хангана
8 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдаж авна
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хаан банк “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд олгох эхний зээлийн шийдвэрээ гаргалаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хот хүртэлх тууш замыг ТҮР ХААЛАА
9 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.