dobu.mndobu

Ахлах офицерын хурандаа цол олголоо

Ахлах офицерын хурандаа цол олголоо

Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй офицеруудад өнөөдөр (2024.09.16) ахлах офицерын хурандаа цол олголоо.

Ахлах офицерын хурандаа цолыг Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж, томилогдсон албан тушаалынхаа шалгуур, шаардлагыг бүрэн хангаж буй албан тушаалтнуудад холбогдох хуулиудын болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 136 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн алба хаагчдад цэргийн цол олгох журам”-ын заалтууд, ЗХЖШ-ын дэргэдэх “Ахлах офицерын хурандаа цолны орон тооны бус зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн жилд хоёр удаа олгодог болсон юм.

Энэ үеэр ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба хэлсэн үгэндээ “Хурандаа цол нь дэлхийн аль ч армид байдаг ахлах офицерын эрхэм дээд цол юм. Та бүхэнд хурандаа цолныхоо нэр хүндийг өндөрт өргөж явах хариуцлага ноогдож байна. Та бүхэн Зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллагуудад зохих албан тушаалуудыг нь хашиж, 20-иос дээш жил улс орныхоо үндэсний аюулгүй байдлын төлөө, иргэдийнхээ амар амгалан байдлын төлөө үр бүтээлтэй зүтгэсэн эрхэм офицерууд юм. Энэхүү өндөр цолонд хүрэхэд Та бүхний гэр бүлийнхэн хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн. Халуунд халж, хүйтэнд хөрж, дарга, удирдлагуудынхаа тушаал, шийдвэрээр эх орныхоо өнцөг булан бүрт, хамгийн эрсдэлтэй, хүнд нөхцөлд, өдөр шөнийг үл ялган үүрэг гүйцэтгэдэг Та бүхэнд болон Та бүхний ар талд амьдрал ахуйг тань “дааж” явдаг гэр бүлийнхэнд чинь ЗХЖШ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс мөн хувиасаа баяр хүргэе” хэмээн онцлов.

Хуваалцах:

|
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс

13 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

ЦАГ АГААР: Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно

6 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.