0
Огноо2024-10-12
1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийв.
2. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов нар (цаашид “Талууд” гэх) албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид улс төр, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, логистик, аялал жуулчлал, боловсрол, соёл зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар найрсаг, ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд санал солилцов.
3. Төрийн тэргүүн нар Монгол Улсаас тус улсад анх удаа хэрэгжүүлж буй дээд түвшний айлчлал нь хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болж буйг онцлон тэмдэглэв.
4. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистаны нэрт яруу найрагч, сэтгэгч Махтумгулы Фраги-гийн мэндэлсний 300 жилийн ойд зориулсан “Цаг үе, соёл иргэншлийн хэлхээ холбоо-Энх тайван, хөгжлийн үндэс суурь” сэдэвт олон улсын форумд хүндэт зочноор оролцож, туркменистаны төр, Засгийн газар уг арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулсныг онцлон тэмдэглэв.
5. Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолтыг зохион байгуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид Туркменистаны Тусгаар тогтнолын цогцолборт цэцэг өргөв.
6. Монгол, Туркменистаны улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор холбогдох яам, байгууллага хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах, туршлага солилцох, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тогтов.
Төрийн тэргүүн нар Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комисс байгуулах асуудлыг судлахаар тохиров.
7. Талууд харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, Монгол Улсын Их Хурал, Туркменистан Улсын Үндэсний Их Хурал (Межлис)-д тус тус найрамдлын бүлэг байгуулж, харилцан айлчлал, хамтарсан хурал, семинар, арга хэмжээг зохион байгуулахаар тогтов.
8. Улс төрийн итгэлцлийг бэхжүүлж, харилцааг өргөжүүлэхэд Монгол Улс, Туркменистан Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагаа тэргүүлэх үүрэгтэйг тэмдэглэж, хоёр улсын 2015 онд байгуулсан Гадаад харилцааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зөвлөлдөх уулзалт, харилцан айлчлалыг тогтмолжуулахаар тохиров.
9. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Туркменистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын “Мал эмнэлэг, мал аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” болон “Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгуулсныг талууд сайшаав.
10. Энэ хүрээнд Монгол Улсаас Туркменистан Улсад ноос, ноолуур, арьс шир, мах, махан бүтээгдэхүүн, Туркменистан Улсаас Монгол Улсад жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, хивс, хивсэнцэр зэрэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийн талаар судлахаар тогтов.
11. Хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх хүрээнд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор тээвэр, логистикийн шинэ чиглэлийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатайг талууд онцлов.
12. Энэ хүрээнд талууд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгуулав.
13. Талууд хүрээлэн буй орчныг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг асуудалд онцгой анхаарч, ой, усны нөөцийг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Туркменистан Улсын цөлжилттэй тэмцэх туршлагатай уялдуулан хамтран ажиллахаар тохиров.
14. Талууд Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон орчин цагийн ногоон хөгжил, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хот төлөвлөлт, байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөлт, байгуулалтын хүрээнд “Аркадаг” хотын бүтээн байгуулалтын талаар туршлага судлах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
15. Олон улсын хамтын ажиллагаа, энх тайван, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлын төлөөх Туркменистан Улсын баримталж буй төвийг сахих бодлогыг монголын тал дэмжиж байгаагаа илэрхийлэв.
16. Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг өндрөөр үнэлж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг туркменистаны тал дэмжихээ илэрхийлэв.
17. Талууд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалахын ач холбогдлыг тэмдэглэж, тээвэр, худалдааны саад, тотгорыг арилгах асуудлыг судлахаар тогтов.
18. Ашхабад дахь НҮБ-ын Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны Төв Азийн бүсийн төв, Улаанбаатар дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв зэрэг олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг талууд онцлов.
19. Үүнтэй холбогдуулан “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай олон талт хэлэлцээр”-т оролцох асуудлыг туркменистаны тал ойрын хугацаанд судлахаар болов.
20. Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, онцгой байдал, хар тамхины хууль бус наймаа, терроризм, экстремизмтэй тэмцэх болон хүмүүнлэгийн чиглэлээр хоёр талын хүрээнд болон НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй буйгаа талууд нотлов.
21. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:
22. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монголын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд Туркменистан Улсын Ерөнхийлөгч С.Бердымухамедов болон туркменистаны ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Туркменистан Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урив.
Ашхабад хот, 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр
Хуваалцах:
СУРВАЛЖИЛГА: Идэр есийн гэмээр энэ хүйтэнд "Хүчит шонхор"-ыг зорих шаардлагагүй боллоо
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бусдын биед халдах нь хуулийн хариуцлагатай
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Санан тунхаглах ирээдүй" Карл Попперын мэтгэлцээний УАШТ-д 128 баг бүртгүүлжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нэг гэр бүлийн зургаан хүн угаартaн нас барж, цэрэгт явсан хүү нь л амьд үлджээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Оросын олзноос суллагдсан Украин цэргүүд эх орондоо ирлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны дамжин суултын талаар асуутал "Би яаж мэддэг юм, Х.Нямбаатараасаа асуу" гэж загнажээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгджээ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Эрдэнэмандал сумын 100 жилийн ойн барилдааны бүртгэл эхэллээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баян-Өлгий, Завхан, Увс аймгууд зудын өндөр эрсдэлтэй байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Капитал банкны Б.Ундармаа НДС-ийн өр төлбөрт хураалгасан үл хөдлөхүүдээ буцаан худалдан авч эхэллээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 айлын орон сууцны төсөл хэрэгжүүлнэ
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноолоо
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.