dobu.mndobu

Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа

Баянголын аманд 2007 айлын орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа

БНСУ-ын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амын 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Эрчим хүчний хэмнэлттэй, бага дунд орлоготой өрхөд нийцсэн нийт 14 ширхэг 10 давхар орон сууц барих юм. Дээрх орон сууцыг барих нээлттэй тендерийг өнгөрсөн нэгдүгээр сард зарлаж барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар, гүйцэтгэгч байгууллага болох “Ил Сүнг” ХК-ийн ерөнхий захирал Ёо Пил Санг нар орон сууц барих гэрээнд гарын үсэг зурлаа. Арга хэмжээнд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, “Ил Сүнг” ХК-ийн бизнесийн хэлтсийн дэд ерөнхийлөгч Юнги Ил Жун, Монгол талыг хариуцсан дэд ерөнхийлөгч Бэк ун Хэнг нар байлцлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын дарга П.Хадбаатар "Улаанбаатар хотын агаар орны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд хийгдэж буй Баянголын амын орлогод нийцсэн орон сууц төслийн гүйцэтгэгчээр сонгон шалгарсан та бүхэнд баяр хүргэе. 36 сарын хугацаанд хэрэгжих энэхүү төслийн ажилд нийслэлийн зүгээс бүхий л талаар хамтран ажиллах болно" гэв.

Хуваалцах:

|
СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ

СУРВАЛЖИЛГА: 2024 онд 4755 хүн ХАВДРЫН УЛМААС нас баржээ

13 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

Салхи салхилж агаарын чанар эрс сайжрав

8 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

Нисэхийн замд зургаан автомашин мөргөлдсөн байжээ

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.