Увс аймаг, Тариалан сум Тарвагатай багийн “Увс” нуур /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т гэр бүлийн хамт амарч явсан бага насны хүүхэд “Увс” нууранд живжээ.

Энэ тухай дуудлагыг долдугаар сарын 8-ны өдрийн 15:23 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Ш /7 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан, нуурын баруун урд эргээс 15 метр зайд, 3 метрийн гүнээс 16:45 цагт цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаагчид шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу